Багшийнхаа буруу байсныг нотолсон саяд ганц Жэймс Мэдисон

Хуучирсан мэдээ: 2022.11.11-нд нийтлэгдсэн

Багшийнхаа буруу байсныг нотолсон саяд ганц Жэймс Мэдисон

Багшийнхаа буруу байсныг нотолсон саяд ганц Жэймс Мэдисон

Английн шигшээ баг өчигдөр/2022.11.10/ Катарыг зорих 26 тамирчныхаа нэрсийг зарлалаа. Тус бүрэлдэхүүнд Бен Уайт, Конор Галлагер зэрэг тамирчид багтсан ч Иван Тони, Фикайо Томори, Тамми Абрахам нар багтсангүй. Харин Лэйстер Ситигийн хагас хамгаалагч Жэймс Мэдисон эцэст нь хөдөлмөрөө үнэлүүлж, Гарет Саутгейтэд тоогдов. Мөн Ньюкасл Юнайтедын довтлогч Каллум Уилсон дуудагджээ.

Мэдисоны талаар Английн шигшээн дасгалжуулагч Саутгейт ярихдаа “Тэр сайн тоглож байгаа. Тэр бидэнд байгаа довтолгооны тоглогчдоос арай өөр зүйл өгч чадна гэж бид бодсон. Тэр бусад довтолгооны тоглогчидтойгоо адил сайн тоглож байгаа. Бусдаас бага зэрэг өөр. Бидэнд тэр нь хэрэгтэй” гэв.

Мэдисон хамгийн сүүлд 2019 онд шигшээ багийнхаа төлөө тоглож байлаа. Түүнийг шигшээ багт байх ёстой тоглогч гэж сүүлийн хоёр жил ярьж байсан ч Саутгейт төдийлөн үнэлэхгүй байсан юм. Харин 2022 онд Мэдисон шиг бүтээлч, олон гоолын боломж үүсгэсэн хагас хамгаалагч Англид байгаагүй билээ.

Өдгөө 25 настай Мэдисон 2021 оны наймдугаар сараас хойш 18 гоол оруулж, 12 гоолын дамжуулалт өгснөөрөө бусад англи хагас хамгаалагчдаасаа илүү байгаа аж.

2013 онд Мэдисоны дунд сургуулийн багш нь түүнд хандан “Саяд ганц нь л хөлбөмбөгчин болдог юм” гэж хэлж байжээ. Харин Мэдисон хариуд нь “Би тэр ганц нь” гэж хэлж байсан аж.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ЗөвЗөв
3
ХөөрхөнХөөрхөн
2
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж