Солонгост ширым бөхөөр улсын начин Д.Тамир түрүүлжээ

Хуучирсан мэдээ: 2022.11.10-нд нийтлэгдсэн

Солонгост ширым бөхөөр улсын начин Д.Тамир түрүүлжээ

Солонгост ширым бөхөөр улсын начин Д.Тамир түрүүлжээ

Солонгосын үндэсний ширым бөхийн “Korea Open” тэмцээн энэ сарын 7-ноос 13-ны өдрүүдэд болж байна. Тус тэмцээнд улсын харцага Б.Цэдэнсодном, улсын начин Х.Цогтгэрэл, Д.Тамир, Б.Түмэндэмбэрэл, Э.Сумъяабат тэргүүтэй бөхчүүд оролцлоо.

Тус тэмцээний олон улсын бөхчүүдийн төрөл гурван өдрийн турш амжилттай болж, ялагчдаа тодрууллаа. Тэргүүн байранд Булган аймгийн Бүрэгхангай сумын харъяат, Хилчин спорт хорооны бөх, улсын начин Д.Тамир, хоёрдугаар байранд Булган аймгийн Хутаг-Өндөр сумын харъяат, Алдар спорт хорооны бөх улсын начин Х.Цогтгэрэл, гуравдугаар байранд Өвөрхангай аймгийн Зүүнбаян Улаан сумын харъяат, Алдар спорт хорооны бөх улсын харцага Б.Цэдэнсодном нар тус тус шалгарлаа.

Энэ төрөлд Англи, Итали, Турк, Шинэ Зеланд, Гана улсын тамирчид оролцсон бол Монгол улсаас улс аймгийн алдар цолтой 11 бөх оролцлоо.

Маргааш/2022.11.11/ шырым бөхийн их аварга шалгаруулах 256 бөхийн барилдааны гуравдугаар тойргийн шилдэг 64 бөхийн барилдаанаар үргэлжилнэ.Гуравдугаар тойрогт Монгол Улсаас улсын начин Д.Тамир, улсын начин Х.Цогтгэрэл,  улсын начин Б.Түмэндэмбэрэл, улсын начин Э.Сумъяабат нар шалгарчээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж