Д.Дөлгөөн бэртэл авч, тоглох боломжгүй болжээ

Хуучирсан мэдээ: 2022.11.10-нд нийтлэгдсэн

Д.Дөлгөөн бэртэл авч, тоглох боломжгүй болжээ

Д.Дөлгөөн бэртэл авч, тоглох боломжгүй болжээ

Монголын сагсан бөмбөгийн тамирчид, хөгжөөн дэмжигчдийн хүсэн хүлээсэн 2025 оны Азийн наадмын урьдчилсан шатны тэмцээн өнөөдөр/2022.11.10/ Улаанбаатарт эхэллээ. Бараг анх удаагаа FIBA-ийн албан ёсны анхны тэмцээндээ оролцох гэж буй Монголын эрэгтэй шигшээ багт таагүй зүйл тохиов. Тодруулбал, шигшээ багийн гол тоглогчдын нэг Э.Дөлгөөн гартаа хүнд бэртэл аван маргаашнаас эхлэх чухал тоглолтуудад оролцох боломжгүй болсон гэнэ. Ингэснээр түүний самбараас бөмбөг авалт, хамгаалалт, будагтай талбай руу дайрсан оролтууд дутагдах нь гарцаагүй болов.

2018 оны Жакартагийн Азийн наадмаас хойш олон улсын тэмцээнд оролцоогүй байгаа Монголын эрэгтэй шигшээ баг маргааш Малайзын эсрэг, 12-нд Таитигийн эсрэг, 13-нд Вьетнамын эсрэг, 14-нд Тайландын эсрэг тус тус тоглоно.

Та бүхэндээ шигшээ багийн бүрэлдэхүүнийг танилцуулъя.

  1. Б.Билгүүн
  2. Т.Санчир
  3. Э.Дөлгөөн
  4. О.Энхбаатар
  5. С.Өрнүүнбилэг
  6. Э.Цэрэнбаатар
  7. О.Сэргэлэн
  8. А.Тэмүүжин
  9. Б.Болдбаатар
  10. А.Энхбаясгалан
  11. М.Өлзий-Орших
  12. А.Ананд

Мөн шигшээ багт чухал үүрэг гүйцэтгэнэ гэж байсан О.Эрдэнэцогт гартаа бэртэл аван энэ удаагийн тэмцээнийг өнжихөөр болжээ. Шигшээ багийн дасгалжуулагчдаар Ч.Ижилболд, А.Алтан-Очир, Ц.Чинзоригт, Ц.Азбаяр нар ажиллаж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж