Жүжигчин Бен Аффлектэй гэрлэсэн дуучин Женнифер Лопез овгоо сольжээ.
Энэ талаар Жейло "Vogue" сэтгүүлд ярилцлага өгөхдөө, "Хүмүүс одоо болтол намайг Женнифер Лопез гэж дуудаад байна. Гэтэл би гэрлэсэн учраас миний албан ёсны нэр хатагтай Аффлек болно шүү дээ. Бид одоо эхнэр, нөхөр. Овгоо солих талаар хүмүүс янз бүрийн л сэтгэгдэлтэй байна. Надад бол романтик санагддаг" гэж ярьжээ.
Бен, Жейло нар 20 жилийн өмнө болзож, сүй тавьж байсан ч тухайн үедээ гэрлэлгүй салсан байв. Эцэст нь тэд энэ оны эхээр сүй тавьж, өнгөрсөн долдугаар сард Лас-Вегаст хуримаа хийсэн.
Жейло хэлэхдээ, Бен бол миний хувьд маш онцгой хүн. Бид эргэн нийлэхэд энэ мэдрэмж надад илүү хүчтэй мэдрэгдсэн" гэж ярьжээ.
ЭХ СУРВАЛЖ: MARCA
zochin 2022-11-11 66.181.185.22
Овгоо хэд ч сольсон юм бэ дээ
Зочин 2022-11-11 88.103.226.183
энэ авгай хичнээн эртэй гэрлээд салж бна аа донтой бололтой
Зочин 2022-11-11 66.181.160.83
Чиний хажууд дэлхийн од чи хэн болоод эмэгтэй хүн доромжилдог байна.Өөрийнхээ хормойн явдлаа хямагд.
Зочин 2022-11-11 66.181.179.157
Бен мөнгө нь барагдаад л Желог түшдэг дээ
Иргэн 2022-11-11 64.119.18.114
Цагаан болох гэж ядцан өрөвдөлтэй авгай. Өөрийгөө үхтэл нь зовоож гайгүй байгаагийнхаа хүчинд Бенийг олж авсан.