
Нээлтийн арга хэмжээнд Гадаад харилцааны сайд Г.Занданшатар, НҮБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгч хатагтай Сезин Синаноглу, УИХ-ын залуу гишүүдийн төлөөлөл болон Засгийн газар, залуучуудын байгууллагууд оролцоно. Энэ үеэр Олон улсын залуучуудын жилийг нээн ёслолын тууз хайчлах бөгөөд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын илгээлтийг танилцуулж цаашид хийх ажлын талаар хэлэлцүүлэг өрнүүлэх юм.
Өнгөрөгч оны 12-р сарын 18-нд НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас Олон улсын залуучуудын жилийн тухай тогтоолыг батлан энэ сарын 12-нд нээлтээ хийж “Хамтын ойлголцол ба харилцаа” сэдвийн дор “Бидний жил, бидний дуу хоолой” уриатайгаар тэмдэглэхээр болжээ.
Б.Мандах