Хойд Солонгос богино тусгалын баллистик пуужин харвав

Хуучирсан мэдээ: 2022.11.10-нд нийтлэгдсэн

Хойд Солонгос богино тусгалын баллистик пуужин харвав

Хойд Солонгос богино тусгалын баллистик пуужин харвав

Хойд Солонгос улс өчигдөр /2022.11.09/ Зүүн Тэнгис рүү богино тусгалын баллистик пуужин харвасныг Өмнөдийн арми мэдээллээ. Штабын дарга нарын нэгдсэн хорооноос мэдээлснээр Хойд Солонгосын Пёнган мужийн Сукчон орчимоос 15:31 минутад пуужинг харвасан байна. Пуужин хэдэн метрийн өндөрт, хэр хол ниссэн нь хараахан тодорхой болоогүй. Гэхдээ Японы эрх баригчдын мэдээлж буйгаар тус пуужин ямартай ч эдийн засгийн онцгой бүсээс гадна унажээ.

Пёньян өнгөрсөн долоо хоногт 30 гаруй пуужинг Зүүн болон Шар тэнгис рүү харвасан. Энэ нь Бямба гаригт өндөрлөсөн БНСУ болон АНУ-ын агаарын сургуулилалтыг эсэргүүцсэн өдөөн хатгалаг байсан юм. Эс бол Хойд Солонгосын үндэсний агаарын тээврийн “Air Koryo” компанийн хоёр ажилтанд АНУ хориг арга хэмжээ авсантай холбоотойгоор пуужин харвасан ч байж болзошгүй гэж үзэж байна. Тус ажилтнуудыг Умардын баллистик пуужингийн хөтөлбөрт оролцсон гэж АНУ үзсэн. Хойд Солонгосын удирдагчид АНУ-ын сүүлийн хориг арга хэмжээний хариуд илүү хатуу арга хэмжээ авна гэж өмнө нь анхааруулж байжээ.

Хойд Солонгосын ойр ойрхон давтамжтай пуужин харвалт сүүлийн өдрүүдэд харьцангуй намжсан. Гэхдээ ажиглагчдын үзэж буйгаар ирэх өдрүүдэд пуужин харвах магадлал байсаар л байна. Хоёр Солонгос дипломат харилцаагаа эхлүүлэх оролдлого хийсэн ч геополитикийн динамик өөрчлөгдөөгүй хэвээр байгааг “Crisis 24” цахим хуудас онцоллоо.

Эх сурвалж: CRISIS 24, YONHAP

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж