Итэвон дахь зочид буудлын даргыг шалгаж байна

Хуучирсан мэдээ: 2022.11.10-нд нийтлэгдсэн

Итэвон дахь зочид буудлын даргыг шалгаж байна

Итэвон дахь зочид буудлын даргыг шалгаж байна

Сөүлийн Итэвон дүүрэгт сүнсний баяраар болсон эмгэнэлт явдалтай холбоотойгоор мөрдлөг шалгалт үргэлжилж буй. Олон хүн цугларсан тус гудамж дахь хууль бус өргөтгөлүүдээс болж зай талбай улам нарийссан гэдгийг тусгай мөрдөн байцаах баг өчигдөр /2022.11.09/ тогтоожээ. Тодруулбал, Хамилтон зочид буудал болон өөр хоёр барилгыг энэ хэргээр шалгаж байна.

Мөрдөн байцаалтын баг 14 мөрдөн байцаагчийг Хамилтон зочид буудал руу ажиллуулахаар илгээжээ. Хамилтон зочид буудал үндсэн барилгынхаа хойд талын 17.2 м/кв талбайг хууль бусаар сунгаж, өргөтгөл барьсан нь шалгалтаар тодорхой болжээ. Тиймээс угаас нарийхан байсан гудамж бүр нарийссан. Тус өргөтгөл нь баар, ресторанаар дүүрэн алдартай гудамжинд байрладаг бөгөөд 50 метр урттай гудамж руу шууд холбогддог.

Зочид буудлын даргыг барилгын болон замын хууль зөрчсөн хэргээр мөрдөн байцаалтад шилжүүлэв. Мөн Хамилтон зочид буудлын лицензийн бичиг баримтыг хурааж авахаар болсон.

Ёнсан хотын албаныхан эл зөрчлийн талаар аль өнгөрсөн онд л Хамилтон зочид буудалд мэдэгдэж, торгууль ногдуулсан байжээ.

Эх сурвалж: YONHAP

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ХарамсалтайХарамсалтай
2
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж