Хан-Уул дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Мишээл-экспо" төвийн "Street food" хоолны газрын дээвэр шатаж байна гэдэг дуудлага өглөөний 06.29 цагт Онцгой байдлын газарт иржээ. Дуудлагын дагуу тус дүүргийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр анги болон нэмэлтээр Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах аравдугаар ангийн бүрэлдэхүүн шуурхай ажиллаж, 07.20 цагт гал түймрийг бүрэн унтраасан байна.
Энэ талаар нийслэлийн Онцгой байдлын газраас тодруулахад "Гал түймрийн шалтгаан нөхцөлийг мэргэжлийн байгууллагуудын хамтарсан үзлэг шалгалтаар тогтооно. "Мишээл-экспо" төвийн "Strеet food" гудамжны хоолны дөрвөн цэг шатсан мэдээлэл байна. Гал түймэрт хүн өртөж, гэмтсэн тохиолдол гараагүй" гэв.