Хятадын хөөргөсөн пуужин Филиппиний эрэгт унажээ

Хуучирсан мэдээ: 2022.11.10-нд нийтлэгдсэн

Хятадын хөөргөсөн пуужин Филиппиний эрэгт унажээ

Хятадын хөөргөсөн пуужин Филиппиний эрэгт унажээ

Хятад улсаас өнгөрсөн долоо хоногт хөөргөсөн сансрын пуужингийн хоёр хэлтэрхий Филиппиний эргээс олджээ.  Хятадын "Long March 5B" пуужин өнгөрсөн долоо хоногт Хайнань арлын сансрын станцаас лабораторийн материал тээвэрлэх зориулалттай  модулийг сансарт гаргахаар хөөрсөн аж. Гэвч пуужин удирдлагагүй болж, дэлхий рүү буцаж унасан нь Филиппиний эргээс олдсон гэж үзэж байна.

Филиппиний талаас пуужингийн хэлтэрхий дээр Хятадын төрийн далбаа байсныг онцолж, сансрын пуужин хөөргөснөөс болж иргэдэд үүссэн хохирол, сүйрлийг нөхөн төлөх тухай НҮБ-ын хоёр гэрээний хэрэгжилтийг хангуулахыг шаарджээ. Учир нь пуужин буцаж унахдаа айлын гэр, загасчны завь, усан онгоц гээд хаана ч унаж, хохирол учруулах эрсдэлтэй гэв. Хятадын хөөргөсөн сансрын пуужин өмнө нь ч Филиппиний эрэгт унаж байсан аж.

Түүнчлэн Манилагаас иргэддээ хандан пуужингийн хэлтэрхий олдвол хамаагүй оролдолгүй шууд албаныханд мэдэгдэхийг уриалсан байна.

Хятад улс нь тогтмол сансрын пуужин хөөргөдөг ч тэр хэрээрээ удирдлагагүй болж дэлхийд унах тохиолдол олон байдаг учир аюулгүй байдал, стандартыг мөрддөггүй гэж шүүмжлүүлдэг байна.

Эх сурвалж: Associated Press

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж