Азарбейжан улсын нийслэл Баку хотод пара жүдо бөхийн ДАШТ үргэлжилж байна. Тус тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн дасгалжуулагч Б.Нарантуяагийн удирдлага дор эрэгтэй долоо, эмэгтэй хоёр нийт есөн тамирчин оролцож буй. Дөрвөн жилд нэг удаа зохион байгуулдаг дэлхийн аваргын "J1" ангиллын эмэгтэйчүүдийн -70 кг-ын жинд Л.Туруунаа мөнгөн медаль хүртлээ.
Л.Туруунаа пара жүдо бөхийн ДАШТ-ээс медаль хүртсэн анхны монгол тамирчин болов.
Тэмцээний эрэгтэйчүүдийн 60 кг-д А.Мөнхбат, 73 кг-ын жинд С.Ядамдорж, Э.Даваадагва, Г.Чулуунсүх, -90 кг-д Б.Баттөгс, +90 кг-д Д.Ганбат, Л.Эрдэнэбилэг нар зодоглоно. Харин эмэгтэйчүүдийн 70 кг-ын жинд Н.Алтанцэцэг, Л.Туруунаа нар өрсөлдсөн юм.
Холбоотой мэдээ