Хаан руу өндөг шиджээ

Хуучирсан мэдээ: 2022.11.10-нд нийтлэгдсэн

Хаан руу өндөг шиджээ

Хаан руу өндөг шиджээ

Их Британи, Умард Ирландын нэгдсэн вант улсын хаан Чарльз, хатан Камила нар Английн Хойд Йоркшир хотод ирээд өндгөөр шидүүлжээ. Ногоон намаас сонгуульд нэр дэвшиж явсан идэвхтэн Патрик Телвелл гэгч тус хотод ирсэн хаан, хатныг угтан авах ёслолын үеэр Чарльз руу дөрвөн өндөг шидсэн байна. 23 настай идэвхтэн Патрик хаан руу өндөг шидэхийн зэрэгцээ "Энэ улс боолуудын цусаар боссон. Бурхан хааныг аврах болтугай. Чи ичээч" гэх зэргээр орилжээ. Тухайн үед хамгаалалтад ажиллаж байсан цагдаа нар түүнийг баривчлан авч явсан аж.

Патрик уур амьсгалын өөрчлөлтийн талаар блогтоо тогтмол бичдэг бөгөөд дэлхийн салбар хоорондын хөгжил сэдвээр докторын зэрэг хамгаалахаар Йоркшир хотын их сургуульд суралцдаг байна. Тэрбээр 2019 онд Ногоон намаас нутгийн удирдлагын сонгуульд оролцож байжээ.

ЭХ СУРВАЛЖ: DAILMAIL.CO.UK

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
3
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж