457,342 ширхэг хувьцаа арилжжээ

Хуучирсан мэдээ: 2022.11.10-нд нийтлэгдсэн

457,342 ширхэг хувьцаа арилжжээ

2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр энгийн арилжаагаар 32 хувьцаат компанийн 152,905,193 төгрөгийн үнийн дүн бүхий 457,342 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 9 компанийн хувьцааны ханш өсөж, 21 компанийн хувьцааны ханш буурсан бол 2 компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс "Хүрд" XK (HRD +14.80%), "Улсын их дэлгүүр" ХК (UID +6.38%) болон "Монос хүнс" ХК (MFC +4.61%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол  "Хэрлэн Хивс" ХК (HRL  -11.43%), "Гонир" ХК (GNR -11.11%) болон "Айтүүлс ХК (ITLS -7.76%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Өнөөдрийн арилжаагаар хөрөнгө оруулалтын сангийн 14,372 ширхэг нэгж эрхийг 11,218,423 төгрөгөөр арилжааллаа. Мөн хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 334 ширхэг үнэт цаасыг 33,400,000 төгрөгөөр арилжааллаа.

ТOP-20 индекс 0.7 хувиар өсөж, 34937.45 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 5,542,442,818,259 төгрөг боллоо.

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж