Оросын арми Херсоноос цэргээ татах болжээ

Хуучирсан мэдээ: 2022.11.10-нд нийтлэгдсэн

Оросын арми Херсоноос цэргээ татах болжээ

Оросын арми Херсоноос цэргээ татах болжээ

Оросууд Украины Херсон хотоос цэргээ татах болсон тухай өчигдөр /2022.11.09/ орой "BBC" агентлаг мэдээллээ. ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу дайн эхэлснээс хойших хамгийн чухал ухралтуудын нэгээ ийнхүү хийжээ. Дайны ерөнхий командлагч Сергей Суровикин телевизээр өгсөн ярилцлагадаа Херсонг нэгтгэх боломжгүй болсон гэж хэлсэн байна. Мөн Днепр мөрний зүүн эрэгт хамгаалалтын шугам тавих санал гаргасан гэв. "Бид цэргүүдийнхээ амь насыг хамгаална. Тэднийг баруун эрэг дээр байлгах дэмий" гэж Суровикин хэлжээ.

Түүнчлэн Херсон мужийн орлогч дарга Кирилл Стремоусов автомашины ослоор нас баржээ. Цахим сүлжээнд мэдээлж буйгаар, Стремоусов машинтай давхиж явахдаа фронтын нөхцөл байдлын талаар бичлэг хийж нийтэлсэн байна. Сүүлийн хэдэн долоо хоногийн турш тэр энгийн иргэдийг Днепр мөрний баруун эрэг рүү нүүлгэн шилжүүлэх тухай уриалгыг түгээсэн.

Кирилл Стремоусов нас барсан талаар Украины хууль тогтоогч, Цагаачлал дүрвэгсдийн асуудал эрхэлсэн хорооны дэд ерөнхийлөгч Алексей Гончаренко байр сууриа илэрхийлжээ. Тэрбээр твиттертээ "Херсон мужийн орлогч дарга Кирилл Стремоусов нас баржээ. Тэр бол Оросын талын урвагч. Тэр оросууд Херсонд үүрд үлдэнэ гэж хэлдэг байсан. Тэр учир битүүлгээр үхлээ" гэж жиргэсэн.

Харин ОХУ-ын албан тушаалтан Денис Пушилин түүнийг шударга ёс, үнэний төлөө, Оросын ард түмний төлөө зоригтой тэмцэгч гэж тодорхойлжээ. "Тэрээр Херсон мужийг ОХУ-ын харъяалал болгохын төлөөх ард түмний хөдөлгөөнийг удирдаж, маш их зүйл хийсэн" гэж Пушилин телеграмдаа бичсэн байна.

Эх сурвалж: AL JAZEERA, BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХахаХаха
5
ЗөвЗөв
3
ХарамсалтайХарамсалтай
2
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж