Ливерпүүлийг зарна гэв үү?

Хуучирсан мэдээ: 2022.11.09-нд нийтлэгдсэн

Ливерпүүлийг зарна гэв үү?

Ливерпүүлийг зарна гэв үү?

Дэлхий даяар сая, сая хөгжөөн дэмжигчтэй Английн Ливерпүүл клубын ирээдүй тодорхойгүй байна. Учир нь эзэд нь клубээ зарах талаар бодолцож эхэлсэн гэнэ. FSG буюу Фэнвэй спортс групп 2010 онд 300 сая фунтээр Ливерпүүлийг худалдан авч байв. Тэгвэл өдгөө тус клубын зах зээлийн үнэлгээ 4 тэрбум фунт аж.

FSG гэх Америк компанид Бостон Ред Сокс гэх бэйсболын баг давхар харьяалагддаг. Тус группын багагүй хувийг алдарт сагсан бөмбөгч ЛеБрон Жэймс эзэмшдэг.

FSG АМЖИЛТТАЙ АЖИЛЛАЖ ЧАДСАН УУ?

“FSG”-ийн эзэмшилд байсан 12 жилийнхээ хугацаанд Ливерпүүл найман цом хүртсэн. Үүнийх нь зургаа нь одоогийн дасгалжуулагч Юрген Клопптой холбоотой. Герман мэргэжилтэн 2015 онд багт ирсэн даруйдаа шинэчлэл хийн УЕФА Аваргуудын лигт түрүүлээд зогсохгүй 30 жил хүлээсэн Английн Премьер лигийн цомыг авчирсан түүхтэй.

Харин “FSG”-ийн зүгээс багт багагүй хөрөнгө оруулалт хийж, Виржил Ван Дик, Алиссон Бекер нарыг үнэ цохин худалдан авснаас гадна Мохаммед Салах, Садио Мане зэрэг дэлхийн шилдгүүдийг боломжийн үнээр авчирсан.

300 сая фунтын өртэй байсан Ливерпүүл 2017-2018 оны улиралд татварын дараа 106 сая фунтын цэвэр ашигтай ажиллажээ.

Мөн клубын амин сүнс болсон Энфилд цэнгэлдэхийг өргөтгөж, 50 сая фунтээр шинэ бэлтгэлийн бааз байгуулсан аж.

ТЭГВЭЛ ЮУ БУРУУДСАН БЭ?

“Ливерпүүл” гэх үгийг барааны тэмдэг болгох гэж оролдсон ч оюуны өмчийн газраас зөвшөөрөл авч чадаагүй. Мөн Европын супер лигт тус багийн нэр яригдаж байсан ч асар их эсэргүүцэлтэй нүүр тулан төсөл нь бүтэлгүйтсэн.

ПСЖ, Манчестер Сити, Ньюкасл зэрэг баячуудын багууд тамирчдын зах зээлийг үнийг ихээр хөөрөгдөж байгаа учир тэдэнтэй эн тэнцүү өрсөлдөх боломж Ливерпүүл болон бусад багуудын хувьд хүнд болж ирсэн. Өнгөрсөн сард Клопп хэлэхдээ “Дэлхийн хөлбөмбөгт санхүүгийн хувьд хүссэн зүйлээ хийж чадах гурван клуб байдаг. Энэ бол хууль ёсных. Бүх зүйл зүгээр. Тэд хүссэн зүйлээ хийж болно" гэжээ.

Клопп солилцоо наймааны цонхоор багийнхаа удирдлагуудыг идэвхтэй ажиллахыг гуйж, хөрөнгө зарцуулахыг хүссэн. Гэхдээ одоогийн нөхцөлд хэний ч мэдэхгүй, өөрийгөө батлаагүй Бразил, Англи, Франц тоглогчдын үнэ тэнгэрт хадсан билээ.

ЯАГААД КЛУБЭЭ ЗАРАХААР БОЛОВ?

Сүүлийн 2-3 жилийн турш Ливерпүүлийн удирдлагууд багаа зарах талаар судалжээ. Челси зарагдахаар болоход нийт 200 гаруй санал ирж байв. Тэгвэл Ливерпүүлийн зарахад энэ хэмжээний үнийн санал ирэх төлөвтэй. Ядаж л анхны 300 сая фунтээ хэд дахин нугалах нь ойлгомжтой.

Сүүлийн 7-8 жилийн хугацаанд зөвхөн Манчестер Сити, Челси, Манчестер Юнайтед зэрэг багууд л Ливерпүүлээс хагас тэрбумаар их мөнгө зарлагдсан гэнэ.

ХЭН ЛИВЕРПҮҮЛИЙГ ХУДАЛДАН АВАХ ВЭ?

Санхүүгийн шинжээч Магуйарын хэлснээр энэ улирлын төгсгөл гэхэд Ливерпүүл шинэ эзэнтэй болох магадлал 60 орчим хувь гэнэ. Тэрбээр ярихдаа “Одоо фунтын ханш сул байгаа учир гадны хөрөнгө оруулагчид л энэ наймаанд оролцох байх. Хятадын засгийн газар корпорацуудаа хөлбөмбөгөөс хол байлгах хүсэлтэй байгаа” гэжээ.

Челсиг өнгөрсөн тавдугаар сард АНУ-ын хөрөнгө оруулагч Тодд Боэли болон түүний хамтрагчид 4.25 тэрбум фунтээр худалдан авсан билээ. Тиймээс Ливерпүүлийг худалдаалах үнэ 4 тэрбум фунтээс эхлэх аж.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж