Монголын жолооны үнэмлэхийг Бельгид ашиглахыг зөвшөөрөв

Хуучирсан мэдээ: 2022.11.09-нд нийтлэгдсэн

Монголын жолооны үнэмлэхийг Бельгид ашиглахыг зөвшөөрөв

Монголын жолооны үнэмлэхийг Бельгид ашиглахыг зөвшөөрөв

Бельгийн Хаант улсад оршин суугаа иргэдийнхээ хууль ёсны хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, аж амьдралд нь дэмжлэг үзүүлэх зорилгоор яриа хэлэлцээг хийсний дүнд  Монгол Улсын жолоодох эрхийн үнэмлэхийг Бельгийн Засгийн газар албан ёсоор хүлээн зөвшөөрсөн шийдвэр гаргажээ. Энэхүү шийдвэрийг 2022 оны арваннэгдүгээр сарын 7-ны өдрөөс мөрдөж эхэлсэн байна.

Тус улсад хүлээн зөвшөөрөгдсөн жолооны үнэмлэхгүйгээр иргэд автомашин жолоодож хэрэг, зөрчилд холбогдох, зарлагдсан ажлын байранд тавигдаж буй шалгуурт тэнцэхгүй байх, түрээсээр автомашин авч ашиглах боломжгүй зэрэг хүндрэл бэрхшээлтэй тулгардаг байжээ.

Бельгийн Засгийн газрын дээрх шийдвэр нь Монгол Улсын иргэдийн жолооны дамжаанд суралцах цаг хугацаа, зардал мөнгийг хэмнэхэд бодит хувь нэмэр оруулахын зэрэгцээ улс дотор болон улс хооронд тээврийн үйлчилгээ хийх зэрэг амьжиргаа, ажил эрхлэлтийг дэмжсэн чухал алхам болж байна. Энэ завшааныг ашиглан Бельгийн Зам, тээвэр, хөдөлгөөний яаманд талархал илэрхийлье. Европын Холбооны орнуудаас Бельги улс манай жолоодох эрхийн үнэмлэхийг хүлээн зөвшөөрсөн анхны улс болж байгаа бөгөөд Нидерланд, Люксембург улсуудад мөн хүлээн зөвшөөрүүлэхээр ажиллаж байна гэж Бельгийн хаант улс дахь Монгол Улсын Элчин сайдын яам мэдээллээ.

Доорх линкээр Монгол Улсын жолооны үнэмлэх хүлээн зөвшөөрсөн тухай мэдээллийг үзэж болно: https://mobilit.belgium.be/…/chapitre_36_-_mongolie.pdf

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж