“Төмөр замын тээврийн салбар дахь менежментийн нэгдсэн тогтолцоо” сэдэвт хурал боллоо

Хуучирсан мэдээ: 2022.11.09-нд нийтлэгдсэн

“Төмөр замын тээврийн салбар дахь менежментийн нэгдсэн тогтолцоо” сэдэвт хурал боллоо

“Төмөр замын тээврийн салбар дахь менежментийн нэгдсэн тогтолцоо” сэдэвт хурал боллоо

 

УБТЗ 2022 оныг “Менежментийн нэгдсэн тогтолцоог хэрэгжүүлэх жил” болгон зарласан. Энэхүү зорилтыг хангах ажлын хүрээнд өнөөдөр “Төмөр замын тээврийн салбар дахь менежментийн нэгдсэн тогтолцоо” сэдэвт эрдэм шинжилгээ, онол практикийн хурлыг зохион байгууллаа. Тус хуралд нийт 13 илтгэгч оролцож, өөрсдийн бэлтгэсэн илтгэлийг хэлэлцүүллээ. Энэхүү эрдэм шинжилгээ, онол практикийн хуралд УБТЗ-аас гадна ЗТХЯ, “Монголын төмөр зам” ТӨХК, “Тавантолгой төмөр зам” ХХК, “Зүүнбаян төмөр зам” ХХК, Галт тэрэгний хөдөлгөөн зохицуулалтын нэгдсэн төв болон их дээд сургуулийн эрдэмтэн судлаачид оролцлоо. Хурлын үеэр МУИС-ийн Бизнесийн сургуулийн профессор Н.Батнасан “Урт хугацааны бодлого ба төмөр замын салбарын хөгжлийн тулгамдсан асуудлууд”, Монгол Улсын Гавьяат эдийн засагч, Шинжлэх ухааны доктор Г.Батхүрэл “Менежментийн орчин үеийн чиг хандлага” зэрэг олон сонирхолтой илтгэлүүдийг тавьж хэлэлцүүлэв.

Менежментийн нэгдсэн тогтолцоог хэрэгжүүлснээр УБТЗ үйлчилгээнийхээ чанарыг сайжруулж, улсдаа төдийгүй олон улсын төмөр замын тээврийн компаниудтай өрсөлдөх чадвараа дээшлүүлэхээр зорьж буй. Ойрын ирээдүйд УБТЗ өөрийн харьяа бүх аж ахуйн нэгждээ менежментийн нэгдсэн тогтолцоог хэрэгжүүлнэ гэж тооцож байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар, зургаан аж ахуйн нэгж буюу Зүүнхараа дах Ачааны вагон засварын депо, Зорчигчийн вагон депо, Вагон ашиглалтын депо, Дархан зүтгүүрийн депо, Эрчим хүч, ус хангамжийн I анги, Олон улсын тээвэр зуучийн төв зэрэг байгууллагууд менежментийн стандартыг хэрэгжүүлэн гэрчилгээжсэн байна.

Үүнээс гадна Засгийн газрын тохируулагч агентлаг Стандарт, хэмжил зүйн газартай санамж бичиг байгуулан 2024 он хүртэлх хамтын ажиллагааны төлөвлөгөөг батласны дагуу энэ оны III улирлын байдлаар нийт бүтцийн нэгжийн 294 ажилтанг сургагч багшаар бэлтгэжээ. Үүнээс шилдэг 125 ажилтанг  ахин  УБТЗ-ын Техникийн бодлого, стандартчиллын албаны сургалтад хамруулж, УБТЗ-ын хэмжээнд менежментийн стандартын хэрэгжилтийг хангах цогц төлөвлөгөөтэй ажиллаж байна.

               Мэдээллийн эх сурвалж: “УБТЗ” ХНН

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж