"Сайд нар Б.Болор-Эрдэнийг авч үлдэх санал гаргасан"

Хуучирсан мэдээ: 2022.11.09-нд нийтлэгдсэн

"Сайд нар Б.Болор-Эрдэнийг авч үлдэх санал гаргасан"

"Сайд нар Б.Болор-Эрдэнийг авч үлдэх санал гаргасан"

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна.


ЗГХЭГ-ын дарга Д.АМАРБАЯСГАЛАН:

-Монгол Улсын Засгийн газраас Төрийн хэмнэлтийн тухай хуулийг хэрэгжүүлэх зорилготой 340 дүгээр тогтоол гаргасан. Уг тогтоолын агуулга нь төр аж ахуй үйлчилгээний бизнесээс ангид байх зорилгоо агуулж, бүх шатны төрийн байгууллагын аж ахуйн үйлчилгээний чиглэлийг 2023 оны нэгдүгээр сарын 1-ний дотор багтааж, хувийн хэвшилд шилжүүлэх үүрэг чиглэл өгсөн. Өнөөдрийн хуралдаанаар уг тогтоолын хэрэгжилтийг Засгийн газар өөрөөсөө эхлэх нь зүйтэй. Энэ хүрээнд Төрийн ордны мэдээлэл үйлчилгээний хэлтсийн Мэдээлэл үйлчилгээний цогцолбор төрийн өмчит аж ахуйн үйлчилгээний цогцолбор газрыг ирэх оноос үйл ажиллагааг нь зогсоох шийдвэр гаргасан. Ресторан, кофе шоп, хэвлэх үйлдвэр хамаардаг. Нийтдээ 50 ажилтантай үйл ажиллагаа явуулж иржээ. Шийдвэр гарснаар эдгээр байгууллагын үйл ажиллагаа зогсоно. Туршлагатай аж ахуй нэгжүүдийг сонгон шалгаруулалтаар явуулна. Улстөрчидтэй холбоотой аж ахуй нэгжүүд орж ирэхгүй байх тал дээр онцгой анхаарна.

Хоёрдугаарт, Зөвшөөрлийн тухай хууль батлагдсан. Уг хууль ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжинэ. Уг хуулийг дагалдуулан Засгийн газраас 84 хуульд өөрчлөлт оруулахаар болсон.

Гуравдугаарт, Эдийн засгийн хөгжлийн яамыг Засгийн газрыг 11 дүгээр байр буюу Ялалтын талбайн зүүн талд байрлах өндөр яамны 1-6 давхарт шилжүүлэн оруулах шийдвэр гарсан. Тэнд үйл ажиллагаа явуулж буй төрийн байгууллагыг зөрүүлээд ажлын байраар хангах үүрэг даалгаврыг ЗГХЭГ-т өгсөн. Мөн Байгаль орчны яамыг нүүлгэн шилжүүлэх ажлыг энэ долоо хоногт ажил хэрэг болгож эхэллээ.

-“Өргөө” амаржих газрын асуудал юу болсон бэ?

-“Өргөө” амаржих газарт хийгдэж буй шалгалт нэлээд нарийвчлалтай хийгдэж байгаа талаар та бүхэн мэдээлэл авсан байх. Өмнө нь ажиллаж байгаад чөлөөлөгдсөн 130 гаруй алба хаагч, одоо ажиллаж байгаа 400 гаруй ажилтан албан хаагчтай ямар нэгэн хийдэл гаргахгүйн тулд нэгбүрчлэн уулзалт хийж байна. Ажлын хэсгийн дүн эцэслэн гараагүй байна. Яг одоо ажилтнуудтай хийх уулзалт идэвхтэй үргэлжилж байгаа юм билээ. Товч байдлаар аль нэгний зөв гэж дүгнэж болохгүй. Энэ асуудалтай холбогдуулаад эрүүл мэндийн салбарт хяналт шалгалт хийх ажлын хэсэг гарсан. Улс орон даяар шалгалт хийхэд цаг хугацаа, хөрөнгө мөнгө шаардах учраас санамсаргүй түүврийн аргаар улсын эмнэлгүүдийг түүвэрлэж, шалгалт явуулж байна. Шалгалтыг санхүүгийн болон бусад үйл ажиллагаатай холбогдуулж хоёр түвшинд хийнэ. С.Энхболд сайдын хувьд эрүүл мэндийн салбарын хуулийн шинэчлэлд анхаарал хандуулж ажиллаж байна.

-Цахим хөгжлийн дэд сайд Б.Болор-Эрдэнийг чөлөөлсөн талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Өчигдөр би мэдээлэл хийсэн. Өөрийнх нь тайлбарыг олон нийтийн сүлжээнээс та бүхэн харсан байх. Олон нийтийн зүгээс буруу ойлголт авсан учраас цаашдаа ийм сэтгэлзүйгээр ажлаа үргэлжлүүлээд явах боломжгүй гэдгийг өөрөө илэрхийлсэн. Засгийн газрын хуралдаанаар өөрийнх нь хүсэлтээр чөлөөлсөн. Гэхдээ “Е-Монголиа” системийг өнөөдрийн түвшинд хүргэсэн туршлагыг үндэслэж цаашид энэ хүнийг ажиллуулах нь зүйтэй гэж зарим сайд нар байр сууриа илэрхийлнэ лээ.

 ГАДААД ВАЛЮТЫН НӨӨЦИЙГ НЭМЭГДҮҮЛЭХЭЭР АЖИЛЛАЖ БАЙНА

Эдийн засгийн хөгжлийн дэд сайд С.НАРАНЦОГТ:

-"Эрдэнэс Тавантолгой” ХК нь 2022 оны эхний есөн сард сар бүр дунджаар 65 сая ам.доллар Монголбанканд худалдаалсан бол аравдугаар сараас 70.5 сая ам.доллар, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ энэ оны эхний есөн сард сар бүр дунджаар 81 сая ам.доллар Монголбанканд худалдаалсан бол аравдугаар сараас 103 сая ам.доллар болж тус тус нэмэгдэж эхлээд байна.

Мөн гадаад валютын улсын нөөц есдүгээр сард танилцуулга хийхээс өмнө буюу 2022 оны наймдугаар сарын эцсийн байдлаар 2696 сая ам.доллар байсан бол аравдугаар сарын эцсийн байдлаар 2786 сая ам.доллар болж, валюттай холбоотой Засгийн газрын тэмдэглэл гарч, тогтоол батлагдахаас өмнөх түвшнээс 90 сая ам.доллараар нэмэгдсэн.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ХахаХаха
12
ТэнэглэлТэнэглэл
5
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж