Ч.Номин: Жуулчдад зориулсан календарь гаргана

Хуучирсан мэдээ: 2022.11.09-нд нийтлэгдсэн

Ч.Номин: Жуулчдад зориулсан календарь гаргана

Ч.Номин: Жуулчдад зориулсан календарь гаргана

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг салбарын сайдууд танилцууллаа. Энэ үеэр Соёлын сайд Ч.Номин жуулчдад зориулан календарь гаргана гэв. Тэрбээр "Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн ахалсан Аялал жуулчлалыг хөгжүүлэх үндэсний хорооноос Монгол Улсыг олон улсад сурталчлан таниулах, соёлын аялал жуулчлалыг хөгжүүлэх эвент арга хэмжээ юу байх вэ гэдэгт анхаарч байна. Монгол Улс өнөөдрийг хүртэл нэгдсэн байдлаар олон улсад төлөвлөгөөтэйгөөр танилцуулж, сурталчилсан тохиолдол ховор байсан. Үүнээс цааш Монголд зочлох жилийг 2022-2025 оны хооронд зарлаж, олон улсад сурталчлах төлөвлөгөөг гаргасан.

Ингэхдээ түлхүүр үг, өнгө төрхийг тодорхойлж, төр болон хувийн хэвшлийн мэргэжлийн холбоодыг оролцуулсан. Хоёр удаагийн хурлаар Монгол Улсыг илэрхийлэх өнгө төрхийг гаргасан. Бид өнөөдөр Монголыг аялал жуулчлал төлөөлнө гэж үзэж буй. Энэ хүрээнд "Wel come to Mongolia" гэдэг илэрхийллийн хүрээнд дүр төрхийг тодорхойлж гаргасан. Бид олон улсаас ирж байгаа тур оператур болон гадаадын жуулчдад зориулсан нэгдсэн календарийг гаргаж, дараагийн гурван жилийн төлөвлөгөөгөө Засгийн газраар батлуулна. Аливаа нэгэн хүн хаашаа аялах вэ гээд компьютерээ нээхэд аялах орнуудын жагсаалтад Монгол орон байх төлөвлөгөөг гарган ажиллаж байна" гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж