Хятадын армийг дайнд бэлтгэхийг тушаав

Хуучирсан мэдээ: 2022.11.09-нд нийтлэгдсэн

Хятадын армийг дайнд бэлтгэхийг тушаав

Хятадын армийг дайнд бэлтгэхийг тушаав

БНХАУ-ын дарга Ши Жиньпин өчигдөр /2022.11.08/ Бээжин дэх Цэргийн төв зөвлөлийн хамтарсан ажиллагааны удирдлагын төвд зочилсон. Тэрбээр энэ айлчлалынхаа үеэр үндэсний аюулгүй байдал тогтворгүй, тодорхойгүй болж буй тул Хятадын армийг дайнд бэлтгэхийг тушаажээ. “Бүх цэргийнхэн бүх хүчээ дайны бэлэн байдалд зориулж, байлдах, ялах чадвараа дээшлүүлэх ёстой” гэж түүний хэлснийг “CCTV” болон “Xinhua” агентлаг мэдээлэв. Мөн зэвсэгт хүчний нийт бүрэлдэхүүнд шинэ эриний цэргийн хүчийг бэхжүүлэх намын үзэл баримтлалыг хэрэгжүүлж, шинэ үеийн цэргийн стратегийг баримтлахыг тушаалаа.

Хятад улс Тайванийг эзлэн түрэмгийлэхээр арми бэлтгэж байна гэсэн мэдэгдлүүд гарах болсон. Ши Жиньпиний үед тус улс Тайваньд хатуу байр суурь баримталж, өөртөө нэгтгэхээр хичээх болсон. Энэ байр суурь нь АНУ болон барууныхантай зөрчилдөж буй бөгөөд Нэнси Пелосийн айлчлалын дараа нөхцөл байдал улам хурцадсан юм. Тухайн үед Хятадаас Австралид суугаа элчин сайд Сяо Цян “Бээжин хоёр бүс нутгийг нэгтгэхийн тулд шаардлагатай бүх арга хэрэгслийг ашиглахад бэлэн байгаа” гэж анхааруулж байв. Тэр энх тайвнаар нэгтгэнэ гэж хэлсэн ч шаардлагатай бүх арга хэрэгслийг ашиглана гэж хэлсэн нь анхаарал татжээ.

“Шаардлагатай бүх арга хэрэгсэл гэдэг үгийг та өөрийнхөөрөө ойлгож болно. Тайваньд хандах бидний хандлага тууштай бөгөөд ойлгомжтой байна. Тайвань бол тусгаар улс биш, БНХАУ-ын нэг муж” гэж Сяо Цян хэлж байжээ.

Эх сурвалж: SKY NEWS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ТэнэглэлТэнэглэл
11
ЗөвЗөв
6
БурууБуруу
3
ХахаХаха
3
ХарамсалтайХарамсалтай
2
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж