Украин цахилгаангүй үед ашиглах хоргодох байр барина

Хуучирсан мэдээ: 2022.11.09-нд нийтлэгдсэн

Украин цахилгаангүй үед ашиглах хоргодох байр барина

Украин цахилгаангүй үед ашиглах хоргодох байр барина

ОХУ чухал дэд бүтцүүдэд халдсантай холбоотойгоор Украин эрчим хүчний хомсдолд ороод буй. Тиймээс нөхцөл байдал улам дордож болзошгүйг бодолцон Украины Улаан загалмай нийгэмлэг болон орон нутгийн эрх баригчид халаалттай хоргодох байр байгуулахаар төлөвлөжээ. Одоогоор Киевийн төвд орон сууцны хороололд тус нийгэмлэг хоргодох байр ажиллуулж байна.

Халаалттай хоргодох байр нь цахилгаан үүсгүүрээр тоноглогдсон байх бөгөөд хүмүүс тэнд гар утсаа цэнэглэх, дулаацах, халуун уух юм, хөнгөн зууш идэх боломжтой. Улаан загалмайн ажилтны хэлснээр өнгөрсөн долоо хоногт ердөө гурван өдрийн дотор 1500 орчим хүн хоргодох байруудыг ашиглажээ. Цахилгаангүй байшинд ганцаараа амьдарч буй өндөр настнуудад санаа зовж буйгаа албаны хүн хэллээ. Ихэнх украин иргэн өөрсдийн орон сууцандаа эрчим хүчээ хэмнэж амьдрах шийдлийг эрэлхийлж байна.

“Эрчим хүчний хомсдол мэдээж муу. Гэхдээ энэ бол огт төсөөлөөгүй шинэ зүйл биш. Бид байгууламжуудаа бэлдэж, бүх төрлийн довтолгооны эсрэг илүү тэсвэртэй байхаар ажиллаж байна. Хэрвээ оросуудад Иранаас нийлүүлсэн шинэ зэвсэг байсаар байвал бидэнд илүү их асуудал дагуулна. Одоо бидэнд байгаа цорын ганц шийдэл бол чухал дэд бүтцүүдээ дэмжих боломжит бүх арга замыг эрэлхийлэх юм” гэж Украины Дэд бүтцийн дэд сайд Олександра Азархина хэлжээ.

Украины засгийн газар Оросын довтолгооны улмаас тус улсын эрчим хүчний дэд бүтцийн 40 хувь нь сүйдсэн гэж мэдэгдсэн.

Эх сурвалж: EURO NEWS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж