Орос цэргүүдийн өвлийн хувцсыг хойд солонгосчууд оёж байна

Хуучирсан мэдээ: 2022.11.09-нд нийтлэгдсэн

Орос цэргүүдийн өвлийн хувцсыг хойд солонгосчууд оёж байна

Орос цэргүүдийн өвлийн хувцсыг хойд солонгосчууд оёж байна

Хойд Солонгосын нийслэл Пёньян хотноо гурван ч үйлдвэрт орос цэргүүдийн өвлийн хувцсыг оёж байгаа тухай Украины эх сурвалж мэдээлжээ. Оросоос илгээсэн материалаар хойд Солонгосын оёдолчид Украинд тулалдаж буй орос цэргийн өвлийн дүрэмт, дотуур хувцас, гутал зэргийг хийж байгаа аж.

Эх сурвалжийн мэдээлснээр бэлэн болсон дүрэмт хувцсуудыг Хойд Солонгосын зүүн хойд хэсэгт хоёр орны хилийг дамнасан Түмэн гол-Хасан төмөр замаар Орос руу илгээх гэнэ. 

НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн 2017 онд баталсан 2375 тоот тогтоолоор Хойд Солонгосоос бүх төрлийн нэхмэлийн экспортыг бүрэн хориглосон. Тухайн үед Москва нь Пёньянаас гутал, хувцас импортлохоор судалж байгааг Коммерсант мэдээлж байв. 

Үнэндээ, Орос ч, Хойд Солонгос ч НҮБ-ын энэ мэт тогтоол, журмыг хүндэтгэн үзэж байгаагүй. Тухайлбал, ОХУ-аас Украинд дайн эхлүүлснийх нь дараа Пёньянаас Москва руу сум нийлүүлж эхэлсэн юм.

ЭХ СУРВАЛЖ: THE NEW VOICE OF UKRAINE

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
24
ЗөвЗөв
11
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж