Архангай аймгийн Засаг даргаар В.Мөнхбатыг сонгожээ

Хуучирсан мэдээ: 2022.11.09-нд нийтлэгдсэн

Архангай аймгийн Засаг даргаар В.Мөнхбатыг сонгожээ

Архангай аймгийн Засаг даргаар В.Мөнхбатыг сонгожээ

Хууль зөрчин том толгойлбол огцруулна шүү гэдэг анхааруулгыг Ерөнхий сайдын зүгээс өгч, хоёр ч аймгийн Засаг ноёныг огцруулсны нэг нь Архангай аймаг юм. Тус аймгийнхан удахгүй шинэ Засаг даргатай болох нь ээ. Архангай аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал өчигдөр хуралдаж, В.Мөнхбатыг аймгийнхаа Засаг даргад нэр дэвшүүлжээ. В.Мөнхбат нь 2020 оноос эхлэн аймгийнхаа Засаг даргын орлогчоор ажиллаж иржээ.

Эдийн засагч мэргэжилтэй, Архангай аймгийн Засаг даргын орлогч болохоос өмнө Хайрхан сумын Асгат багийн Засаг дарга, Хайрхан сумын Засаг даргаар тус тус ажиллаж байжээ. Ерөнхий сайдын зүгээс В.Мөнхбатыг Архангай аймгийн Засаг даргаар батламжилснаар бүрэн эрх нь хэрэгжинэ.

Архангай аймгийн Засаг даргаар ажиллаж байсан М.Батжаргалыг Ашигт малтмалын тухай хуулийг зөрчиж, тусгай зөвшөөрлийг нэр бүхий компанид олгон дураараа авирласан үндэслэлээр өнгөрсөн аравдугаар сард аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас огцруулсан байсныг Ерөнхий сайд хүлээн авч шийдвэрлээд байсан юм.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж