“Rio Tinto”-гийн хувьцааны хэлцлийг зогсоож магадгүй

Хуучирсан мэдээ: 2022.11.09-нд нийтлэгдсэн

“Rio Tinto”-гийн хувьцааны хэлцлийг зогсоож магадгүй

“Rio Tinto”-гийн хувьцааны хэлцлийг зогсоож магадгүй

“Rio Tinto” компани “Turquoise Hill Resources” компанийн 51 хувийг эзэмшдэг бөгөөд үлдсэн 49 хувийг худалдан авах санал гаргасан. Уг саналыг хэлэлцэн шийдвэрлэх “Turquoise Hill Resources”-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын тов арваннэгдүгээр сарын 8-ны өдөр гарсан ч дахин энэ сарын 15-ны өдрийг хүртэл хойшилжээ.

Онтариогийн Үнэт цаасны зохицуулах хорооноос “Rio Tinto”-гийн хэлцлийг зогсоож магадгүй байгаа нь хурлыг хойшлуулахад нөлөөлсөн бололтой. Тус хорооны ТУЗ-ийн дарга асан Эд Вейзер “Rio Tinto” компанийн жижиг хувьцаа эзэмшигчид болох “Pentwater Capital Management”, “SailingStone Capital Partners”-тай хийсэн тохиролцоо нь Канадын Үнэт цаасны тухай хуулийг зөрчсөн үйлдэл” гэжээ. Түүний онцолсноор, зохицуулах байгууллагаас “Turquoise Hill Resources”-ийн хувьцааг худалдан авах хэлцлийг зогсоох, эсвэл хяналт, шалгалт хийж, дуусах хүртэл хойшлуулж магадгүй байгаа аж.

Мөн тэрбээр Арбитрын шүүхийн тогтоосон үнэлгээ 43 канад доллараас давбал “Pentwater Capital Management”, “SailingStone Capital Partners” нь бусад хувьцаа эзэмшигчээс илүү өндөр үнээр хувьцаагаа худалдах боломжтой болно. Энэ нь “Turquoise Hill Resources”-ийн бусад жижиг хувьцаа эзэмшигчдэд шударга бус нөхцөл байдал үүсгэнэ” гэж хэлсэн байна.

Хэлцэл явагдахын өмнө зохицуулах хорооноос холбогдох материалуудыг шалгах, хяналтын ажил явуулж, хэлцлийг хүчингүй болгох магадлал өндөр байгаа аж.

“Turquoise Hill Resources”-ийн хувьд компанийн 49 хувийг худалдан авах “Rio Tinto”-гийн саналыг батлах тогтоол дээр ажиллахад хугацаа хэрэгтэй гэсэн тайлбар өгсөн байна.

Сануулахад, “Rio Tinto” компани “Pentwater Capital Management” болон “SailingStone Capital Partners”-тай тохиролцоонд хүрснээр тус хоёр компани санал өгөхөөс түдгэлзэж, санал өгөхгүй байх эрхээ эдлэхээр болсон. Үүний хариуд хэрэв бусад хувьцаа эзэмшигч саналыг дэмжвэл нэгж хувьцаагаа 34.4 канад доллараар “Rio Tinto”-д зарна. Талууд үнэлгээ дээр санал нэгдээгүй тохиолдолд арбитраар шийдүүлж, “Rio Tinto” компани шаардлагатай нэмэлт төлбөр төлөхөөр тохиролцсон билээ.

“Рио Тинто” компанийн Зэсийн группийн Гүйцэтгэх захирал Б.Болд “Turquoise Hill Resources” компанийг худалдан авах манай санал хэрэгжвэл төслийн хувь эзэмшлийн бүтэц илүү энгийн болно. Мөн “Рио Тинто” компани хувь эзэмшигчийн хувиар “Эрдэнэс Оюу Толгой” компани, Монгол Улсын Засгийн газартай шууд хамтран ажиллаж бүх талд урт хугацааны үр өгөөж бий болгох боломж бүрдэнэ” гэж онцолсон билээ.

"ОЮУТОЛГОЙ ТӨСӨЛД 2023 ОНЫ ЭХНИЙ ХАГАСТ ДООД ТАЛ НЬ 1.1 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ХИЙХ ШААРДЛАГАТАЙ"

 “Rio Tinto” компаниас өнгөрсөн сард “Turquoise Hill Resources”-ийн хувьцаа эзэмшигчдэд хандан нээлттэй захидал илгээсэн. Тус захидалдаа “Turquoise Hill Resources” компанийн хувьцаа эзэмшигчид бид Монгол Улс дахь Оюутолгой төслийн урт хугацааны боломжид итгэдэг. Гэхдээ үнэ цэнийг нь бүрэн нээх хүртэл урт зам туулж, олон эрсдэлтэй тулгарна. Ирэх хоёр жилийн хугацаанд бидэнд санхүүжилтийн ачааллын тодорхой хэсэг ногдоно.

Та бүхнээс “Rio Tinto” нэгж хувьцааг 43 канад ам.доллараар худалдаж авах эцсийн саналаа тавьсан. Жижиг хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах Онцгой хороо байгуулж, хараат бус шинжээчидтэй хамтран сар гаруй хугацаанд хэлцлийн нөхцлийг хянаж үзээд дэмжсэн.

Бид өнгөрсөн хугацаанд нийт хувьцаа эзэмшигчийн өмнөөс санхүүжилтийн дийлэнх ачааг үүрч байсан. Хэрвээ бидний саналыг хүлээж авахгүй бол ирээдүйд бүх хувьцаа эзэмшигч хувь нэмрээ оруулах шаардлагатай болно. 2023 оны эхний хагаст доод тал нь 1.1 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийх шаардлагатай.

“Rio Tinto”-гийн тавьсан саналыг хүлээж авахгүйгээр шийдсэн бол “Turquoise Hill Resources”-ийн хувьцаа эзэмшигчийн хувьд Оюутолгой төслийг дуусгахад шаардлагатай ажлуудыг хамтдаа хийхийг урьж байна. Харин урт хугацааны боломжуудыг харгалзан үзэж, эрсдэлийн тэнцвэрт байдлыг тооцоод, нэгж хувьцаанд ногдох 43 канад долларын өндөр өгөөж гэж үзвэл саналаа өгнө үү. Үндсэндээ 43 канад доллар гэдэг байж болох хамгийн өндөр өгөөж юм” гэж дурдсан байв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж