“Намын даргад “хүний эрх” гэж ойлголт байхгүй”

Хуучирсан мэдээ: 2022.11.10-нд нийтлэгдсэн

“Намын даргад “хүний эрх” гэж ойлголт байхгүй”

“Намын даргад “хүний эрх” гэж ойлголт байхгүй”

Хуульч Л.Галбаатартай үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний талаар ярилцлаа.

Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөө бол ардчиллын суурь ухагдахуун. Гэтэл үзэл бодлоо илэрхийлсэн залууст шүүхээс ял өглөө. Та үүнийг хэрхэн харж байна вэ?

-Байж болохгүй буруу жишиг. Үндсэн хуульд зааснаар хүн эрх, эрх чөлөөгөө эдлэхдээ бусад хүний эрх, эрх чөлөөг хохироож болохгүй. Харин намын дарга гэдэг албан тушаалтны хувьд “хүний эрх” гэж ойлголт байхгүй. Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх, тайван жагсаал, цуглаан хийх эрх нь намын даргын эрхээр хязгаарлагдах ёсгүй.

Нэр бүхий залуусыг буруутгаж, ял оноосон Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйлд хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан бол эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан. Энд бас л намын даргын бус хүний нэр төрийн тухай ярьж байгаа.

Нөгөө талаар хүний нэр төр, алдар хүндийг хохироосон эсэхийг зөвхөн Иргэний хуулийн дагуу иргэний хэргийн шүүхээр шийдвэрлүүлэх ёстой, энэ асуудлыг эрүүжүүлж болохгүй гэсэн маш тодорхой зөвлөмжийг НҮБ-ын Хүний эрхийн зөвлөл 2015, 2020 онд Монгол Улсын засгийн газарт өгсөн. Энэ зөвлөмжийг хэрэгжүүлнэ гэж амлалт авсан хэдий ч Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйлийг хүчингүй болгоогүй хэвээр явж байгаагийн үр дагавар гарсаар байна.

-Иргэн хүний үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө өнөөдөр ямар түвшинд байна вэ?

-Энэ түвшинг хэмжих гол шалгуур нь Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын 19 дүгээр зүйлд заасан зохицуулалтыг дотоодын хууль тогтоомж хангаж буй эсэх, түүнд нийцүүлсэн эсэх юм. Монгол Улсын хувьд Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын Пактын хэрэгжилтийн талаар ээлжит 6 илтгэлийг НҮБ-ын Хүний эрхийн хороонд хүргүүлж, тайлангийн талаар тус хорооноос холбогдох дүгнэлт, зөвлөмж гарсан. НҮБ-ын Хүний эрхийн зөвлөл 2016 оноос эхлэн “Хүний эрхийн төлөв байдлын ээлжит нэгдсэн хэлэлцүүлэг”-ийн механизмаар дамжуулан НҮБ-ын гишүүн орнууд дахь Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын Пактаар баталгаажсан хүний эрхийн нөхцөл байдлыг үнэлж зөвлөмж өгч байна. Энэ хүрээнд Монгол Улсын зүгээс НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлд гурван удаа илтгэл хүргүүлж, холбогдох зөвлөмж авсан байна.

Монгол Улсын олон улсын гэрээ болох Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын Пактын 19 дүгээр зүйл, Үндсэн хуульд баталгаажуулсан үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөө, хэвлэлийн эрх чөлөөг бусад хууль тогтоомжоор баталгаажуулах, тэдгээрийг хэрэгжүүлэх байдал хангалтгүй байгааг НҮБ-ын Хүний эрхийн хороо, НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн дүгнэлт, зөвлөмжид тодорхой дурдсаар байна.

-Монголын хэвлэлийн хүрээлэнд болсон “Үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө-Олон улсын хэм хэмжээ, Монголын нөхцөл байдал” сэдэвт сургалтаар энэ асуудлыг хөндсөн. Гэтэл өнөө хэр нь гүтгэлгийг Эрүүгийн хуулиар шийдсээр байна. Шинээр боловсруулж буй хуулийн төслүүдэд ч бас л тусаад байх шиг. Та хуульч хүний хувьд гүтгэлгийг хэрхэн шийдэх ёстой гэж харж байна?

-Гүтгэлэг, доромжлолыг хуулиар зохицуулж байгаа нь хүний нэр төр, алдар хүндийг хамгалахтай шууд холбоотой. Гэтэл хүн бүр нэгэн адилгүй, ялгаатай зүйлийг Эрүүгийн хуулийн дагуу мөрдөгч нотлох үүрэг хүлээдэг.

Дээд шүүх 2007 онд “нэр төр” гэж  тухайн хүний хувийн болон ёс зүй, түүнчлэн ажил хэргийн чадвар, мэргэжлийн түвшингийн талаар бусдаас өгч буй үнэлэмжийг хэлнэ, “алдар хүнд” гэдэгт бусдаас өөрийнх нь талаар өгсөн үнэлгээнд тулгуурлан өөртөө өгсөн тухайн хүний үнэлэмжийг ойлгоно гэж тайлбарласан.

Ийм харьцангүй, барьцгүй зүйлийг эрүүгийн журмаар шийдвэрлэх нь “Эрүүгийн хуулийг төсөөтэй хэрэглэхгүй” гэдэг зарчимд ч нийцэхгүй. Гүтгэлэг, доромжлолыг зөвхөн Иргэний хуулийн дагуу талууд тэгш эрхтэйгээр шүүх хуралдаанд оролцож, өөрсдөө нотлох үүрэгтэйгээр шийдвэрлэх ёстой.

Ийм учраар НҮБ-ын Хүний эрхийн хороо “Гүтгэлгийг бүрэн утгаар нь эрүүгийн хуулиас хасч, гэмт хэрэгт тооцохгүй байх, гүтгэлэг нь эрх чөлөөг хязгаарлах үндэслэл болохгүй байх, эрүүгийн болон иргэний хууль тогтоомжид заасан гүтгэлгийн талаарх зохицуулалтууд нь үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөөг боогдуулахгүй байх ёстой талаар эргэцүүлэх шаардлагатай.”, НҮБ-ын Хүний эрхийн зөвлөл “Гүтгэх үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүй байх арга хэмжээ авах зэрэг замаар сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтан болон иргэний нийгмийн идэвхтнүүд ямарваа шийтгэл хүлээхээс айж эмээх зүйлгүйгээр үйл ажиллагаагаа олон улсын стандартын дагуу чөлөөтэй явуулах нөхцөлийг хангах” гэдэг зөвлөмжийг Монгол Улсад өгсөн.

Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйлд заасан “Худал мэдээлэл тараах” гэмт хэргийн үндсэн шинж болох “илт худал мэдээлэл”-ийг хууль тогтоомжид тайлбарлаагүй, хохирогчийн зүгээс тийнхүү худал мэдээлэл тараахаас сэргийлэх, худал мэдээллийг залруулах хангалттай арга хэмжээ авсан эсэхийг харгалздаггүй, Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн дагуу шийдвэрлэж болох иргэний гэм хорын асуудлыг эрүүжүүлсэн нь буруу байна.

-Монголын хэвлэлийн хүрээлэнгийн захирал М.Мөнхмандах  “Монгол дахь үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний шинэчлэл” төслийн талаар товч танилцуулсан. Энэ шинэчлэлийг яагаад хийх ёстой вэ?

-Монгол Улсын Үндсэн хуулийн 19 дүгээр зүйлийн 1-т “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна” гэж заасан. Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийг баталгаатай хангах нь төрийн үүрэг юм.

Нөгөө талаар үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхээр дамжуулан Засгийн газар, төрийн байгууллага, албан тушаалтнууд эрх мэдлээ хуулийн дагуу зохих ёсоор хэрэгжүүлж буй эсэхийг хянадаг. Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийг зүй бусаар хязгаарлах оролдлогын цаана эрх мэдлээ урвуулан ашиглах, хэтрүүлэх, хууль бус үйл ажиллагаа явуулах санаа, зорилго л нуугдаж байна гэсэн үг.

-Та “Гэмт хэргийн шинжтэй гүтгэлэг”, “Онлайн контентийн зохицуулалт”, “Мэдээллийн хэрэгсэл ба үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө” болон “Интернэт ашиглах эрх”, “Хувийн нууцыг хамгаалах тухай, тагнах, чагнах үйл ажиллагаа”, “Өгөгдлийн хамгаалал” сэдвээр нөхцөл байдлын ерөнхий үнэлгээг танилцуулж байсан. Энэ тал дээр ямар тулгамдсан асуудал байна вэ?

-Гүтгэлэгтэй холбоотой асуудлыг дээр танилцуулсан. Цахим агуулгыг хязгаарлах, хаахад чиглэсэн журмуудад заасан эрх бүхий байгууллагын дүгнэлт, саналд хөндлөнгийн буюу шинжээчийн дүгнэлт гаргуулж байх талаар өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлагатай. Энэ хүрээнд Харилцаа холбооны зохицуулах хорооноос дээрх журмуудын дагуу шийдвэрлэж буй гомдлын агуулга, шийдвэрийн талаар тухай бүр цахим хуудсаараа дамжуулан ил тод мэдээлж байх шаардлага үүсч байна. Энэ үйл ажиллагааг бүхэлд нь шүүхийн хяналтад оруулахгүй бол шүүхийн шийдвэргүйгээр төрийн байгууллагууд оролцож, нийлж цахим орчин дахь үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийг хязгаарладаг явдал түгээмэл боллоо.

Тодорхой төрлийн буюу зөвхөн хүнд гэмт хэргээр хязгаарлаж хүний биед үзлэг хийх, хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хянах, хязгаарлах, харилцаа холбооны сүлжээнд хяналт тогтоох, нууц ажиглалт явуулах талаар нарийвчлан зааглах шаардлагатай байна. Одоо бол гэмт хэргийн төрөл хүнд, хөнгөн эсэхээс үл хамааран хүний халдашгүй байх эрхэд халдах ажиллагааг хийх боломжтой байгаа.

-Бид үзэл бодлоо илэрхийлэх асуудалд өмнөхөөсөө ухарч байгаа зүйл бишгүй байх шиг. Юун дээр алдаад байна вэ?

-Юун дээр алдаж байгааг “Хил хязгааргүй сурвалжлагчид” олон улсын байгууллагаас 2022 онд гаргасан Монгол Улсын хэвлэлийн эрх чөлөөний индексийн тайланд тодорхой дурдсаныг дахин сануулахыг хүсч байна.

Хэвлэл мэдээллийн хэрэгслийн эзэмшил хэт төвлөрч, ил тод бус байна. Ихэнх хэвлэл мэдээллийн хэрэгсэл засгийн газар, улс төрийн намд харьяалагддаг нь нууц биш. “Хоточ нохой”-н үүрэг гүйцэтгэх боломж улстөрчдийн дарамтаар хязгаарлагдаж байна.

Гүтгэх, доромжлох хэргийн талаас илүү нь сэтгүүлч, хэвлэл мэдээллийн хэрэгслийн эсрэг байна. Өндөр торгууль, төлбөр нь тэднийг өөрсдийгөө цензурдаж, хараат бус, эрэн сурвалжлах хэвлэл мэдээллийн хөгжлийг хязгаарлахад хүргэж байна. Сэтгүүлч худал мэдээлэл тараасан гэх хэргийн ихэнхийг улс төрийн өндөр албан тушаалтан, УИХ-ын гишүүд, төрийн албан хаагчид, Засгийн газрын байгууллагуудын гомдол, нэхэмжлэлээр үүсгэж байна.

Хэвлэл мэдээллийн эзэд түүнийг улс төрийн сонирхлоо илэрхийлэх, эдийн засгийн эрх ашгаа хамгаалах хэрэгсэл болгож байна. Сэтгүүлчдийн цалин бага, ажлын ачаалал их байгаа нь тодорхой контент бэлтгэсний төлөө хөлс авахыг хүлээн зөвшөөрөхөд хүргэж, улмаар олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэлд итгэх итгэлийг алдагдуулж байна.

Монголын олон сэтгүүлч ажилтай нь холбоотой ямар нэгэн байдлаар заналхийлэл, дарамт шахалт, доромжлолд өртөж, дарамт шахалт, хүчирхийллийн хэд хэдэн тохиолдол бүртгэгдсэн. Энэ тохиолдол нэмэгдсээр байгаа ч хууль сахиулах байгууллага үр дүнтэй ажиллаж чадахгүй байна.

-Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийг хамгаалахын зэрэгцээ худал мэдээлэлтэй хэрхэн тэмцэх вэ?

-Англи хэл дээр нийтлэг байдлаар “fake news” гэх ойлголтыг монгол хэлнээ худал/хуурамч мэдээлэл гэж орчуулж хэрэглэх болсон. Энэхүү ойлголтын цаана “dis-information”, “mis-information”, “mal-information” гэх гурван ойлголт бий.

  • “Dis-information” буюу худал мэдээлэл гэдэг нь хувь хүн, нийгмийн бүлэг, байгууллага, улс оронд хохирол учруулах зорилгоор санаатайгаар бий болгосон худал мэдээлэл юм. Ялангуяа Засгийн газар, улс төрийн намаас өрсөлдөгч хүчин, хэвлэл мэдээллийг төөрөгдүүлэх зорилгоор гаргасан суртал ухуулга үүнд хамаарна.
  • “Mis-information” буюу буруу, ташаа мэдээлэл гэдэг нь хохирол учруулах санаа зорилго агуулаагүй худал мэдээлэл юм. Тодруулбал, хуурах, төөрөгдүүлэх зорилготой мэдээлэл үүнд хамаарна.
  • “Mal-information” буюу хуурамч мэдээлэл гэдэг нь бодит үйл явдалд тулгуурласан бөгөөд хувь хүн, байгууллага, улс оронд хохирол учруулах зорилгоор ашигладаг мэдээлэл юм.

Тодруулбал, хэр худал, ноцтой үр дагавартай эсэхээр нь худал мэдээллийг дээр дурдсан гурван төрөлд ангилж байна. Эндээс харахад, худал мэдээлэл нь зөвхөн буруу, ташаа мэдээлэл түгээхээр хязгаарлагдахгүй бөгөөд нийгмийн бүх оролцогчдод хохирол учруулах үр дагавартай байна. Энэ нь ихэвчлэн цахим орчин дахь тархи угаалт хэлбэрээр илэрч байна.

Фэйсбүүкийн шүгэл үлээгч Софи Жангийн мэдээлснээр, зохион байгуулалттай олон нийтийг төөрөгдүүлэх, худал мэдээлэл тараах явдлыг Фэйсбүүк зогсоох талаар анхаардаггүй. Жишээ нь Монгол Улсад 2019 онд сонгууль угтаж улстөрчийг дэмжихэд чиглэсэн хуурамч хариу үйлдэл, сэтгэгдэл бүхий Фэйсбүүк дэх хуурамч хаягуудыг мөрдөн шалгах, түүнийг устгах арга хэмжээ огт аваагүй байна.

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс нэр бүхий 4 шүүгдэгчийг “Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо Тусгаар тогтнолын ордны 4 давхар 411 тоотоос 2019.10.19, 2020 оны нэгдүгээр сараас 2020.04.21-ний өдөр хүртэл Z Shadow.online веб сайт болон Фишинг төрлийн үйлдлийн программыг ашиглан 14 фэйсбүүк хэрэглэгчдийн нэвтрэх нэр, нууц үгийг мэдэгдэлгүйгээр авч нууц үгийг өөрчлөх буюу цахим төхөөрөмж, мэдээллийн сүлжээнд хууль бусаар халдаж компьютерын өгөгдөл, системд нэвтэрч, танилцсан” гэх хэргийг хянан хэлэлцэж, 2021.08.23-ны өдрийн 583 дугаартай шийтгэх тогтоолоор тэдгээр шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “бусадтай бүлэглэн цахим мэдээллийн сүлжээнд хууль бусаар халдаж мэдээллийг устгасан, өөрчилсөн, засварласан, мэдээлэл нэмж оруулсан, ашиглах боломжгүй болгосон, хэвийн үйл ажиллагаа алдагдуулсан” гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн.[1] Тус хэрэгт шийтгүүлсэн Э.Г яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ “…Сонгуулийн үед бид МАН-ын сошиал сувгуудыг хөгжүүлж ажиллах гэж байсан. Ингээд би тухайн намын байранд байрлаж ажилласан ба өөрийн IP хаягаас олон тооны фэйсбүүк хаяг нээх боломжгүй байсан тул би Б.Т, Э.Ч, М.Ж нартай нийлж бусдын фэйсбүүк хаягийг өөрийн болгож олзлох санаатай ажиллаж эхэлсэн…” гэж, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Г өгсөн мэдүүлэгтээ “Э.Ч, Б.Т, М.Ж нар орж ирсэн фэйсбүүк хаягийг Монгол Ардын намын цахим бодлогын хэлтсийн ажилтан Содмагнай гэх хүнд өгдөг байсан. Тухайн олзолсон фэйсбүүк хаягуудыг Содмагнай нь сонгуулиар ашиглах гэж бид нараас фэйсбүүкийн мэдээллүүдийг авдаг байсан. Бид нарт анх ажлын санал тавих үедээ ‘олон тооны фэйсбүүк аккаунт авна’ гэж санал тавьж Содмагнай нь  ‘фэйсбүүк аккаунт хөгжүүлэх ямар ч боломжгүй байна’ гэж хэлэхээр нь ‘Z shadow’ гэдэг программыг танилцуулахад ‘тухайн программаар фэйсбүүк аккаунт нийлүүл’ гэж хэлсэн” гэж, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Ч өгсөн мэдүүлэгтээ “…Анх Э.Г тус ажлын саналыг тавьж хамтран ажиллахаар болсон. Монгол Ардын намын цахим бодлогын хэлтсээс бид нарт 1000 гаруй утасны дугаар өгсөн байсан тул хохирогч нарын фэйсбүүк хаягийн утасны дугаарыг арилгаж шинэ утасны дугаар бүртгэдэг байсан. Тус олзолсон фэйсбүүк хаягийнхаа паспортыг сольсон зүйл байхгүй. Бид нарын хувьд нэвтрэх нэрийг солиод Монгол Ардын намын цахим бодлогын хэлтсийн Алтантуул гэх хүнд өгөөд тухайн хэлтэс нь нууц үгийг сольдог байсан” гэж, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Т өгсөн мэдүүлэгтээ “…Хохирогч нарын фэйсбүүк аккаунт руу нэвтэрч ороод хүмүүсийн мэдээллийг цааш Монгол Ардын намын цахим бодлогын хэлтэс, хариуцсан багт өгөөд тухайн хүмүүс нууц үгийг сольдог байсан” гэж тус тус мэдүүлсэн.

Энэ нь улс төрийн гол тоглогч буюу Монгол ардын намын зүгээс хуурамч мэдээлэл буюу үзэл суртлын томоохон хэмжээний хөдөлгөөн зохион байгуулахын тулд цахим гэмт хэрэг захиалгаар үйлдүүлсэн, хамтран оролцсон болохыг харуулж байна. Гэвч шүүхээс “шүүгдэгч Э.Г, М.Ж, Э.Ч, Б.Т  нар нь цахим мэдээлэлд хууль бусаар халдах гэмт хэргийг үйлдсэн болох нь хангалттай нотлогдож тогтоогдсон байх бөгөөд үүнд эргэлзээ төрүүлэхээр өөр ямар нэгэн баримт сэлт мөрдөн байцаалтаар авагдаагүй байх тул ‘…Монгол Ардын намын цахим бодлогын хэлтсийн ажилтнуудыг хэрэгт холбогдуулан шалгах тухай’ хүсэлт, гомдлуудыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй болно” гэж дүгнэсэн.

Цахим орчин дахь худал мэдээнд автахгүй байх, худал мэдээ дэлгэрэхээс сэргийлэх  дараах арга замыг мэддэг байх, хэрэгжүүлэх нь чухал болж байна.

  • Худал мэдээнд автахгүй байх арга зам: 1/ Худал мэдээг ялгаж сурах. Энэ хүрээнд мэдээний агуулга бодитой эсэхэд эргэлзэх; хэд хэдэн эх сурвалжийг харьцуулж хэвших. 2/ Мэдээнд сэтгэлийн хөдөлгөөнөөр хандахгүй байх. Худал мэдээ нь уншигч, үзэгчийг сэтгэл хөдлөлд автуулах, бодит баримтыг нуух хэв шинжтэй байдаг. 3/ Худал мэдээг бусдад дамжуулахгүй байх, зөвхөн бодит мэдээг дамжуулах.
  • Худал мэдээ дэлгэрэхээс сэргийлэх арга зам: 1/ Тоохгүй орхих. 2019 онд фэйсбүүк дэх улс төрийн агуулга бүхий худал мэдээ АНУ-д 150 сая гаруй хүнд хүрсэн. Энэ нь худал мэдээг тоолгүй орхисон бол худал мэдээ дэлгэрэхгүй байхыг харуулж байна. 2/ Худал мэдээг устгуулах. Цахим сүлжээн дэх худал мэдээллийн талаар гомдол гаргах арга, технологийн зохицуулалт фэйсбүүк, гүүгл, твиттер, инстаграмд бий. Үүнийг тохиргооны хэсгээс нь олж мэдэх, тохируулах боломжтой. 3/ Худал мэдээг бусдад ойлгуулах, таниулах. Энэ нь арай илүү идэвхтэй байдлыг шаарддаг. Тодруулбал, бодит үнэнийг мэдээлэх замаар худал мэдээний үр дагавартай тэмцэх хэрэгтэй болдог. Бодит үнэнийг мэдээлэх замаар худал мэдээний үр дагавартай тэмцэхэд тодорхой арга зүй шаардлагатай. Тодруулбал, тухайн худал мэдээнд дурдсан агуулгыг үгүйсгэх, няцаахдаа худал ба үнэн, бодит нөхцөлийг харьцуулан харуулах нь оновчтой.

-Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг үндэслэлгүйгээр хязгаарлаж болох уу?

-Болохгүй. НҮБ-ын Хүний эрхийн хорооны 2011 оны 34 дүгээр тайлбарт “цахим хуудас, блог, эсвэл бусад интернэтэд суурилсан, электрон, эсвэл мэдээлэл түгээх бусад систем, түүнчлэн интернэтийн үйлчилгээ үзүүлэгч, хайлтын систем гэх мэт мэдээлэл харилцааг дэмжих тийм системийн үйл ажиллагаанд тавих аливаа хязгаарлалт нь гагцхүү Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын 19 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгтэй нийцсэн нөхцөлд л зөвшөөрөгдөнө гэж тодотгосон.

Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын Пактын 19 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг эдлэхдээ тусгай үүрэг, хариуцлага үүрэх тухай заасан. Ийм учраас бусдын эрх, эсвэл нэр хүндийг хүндэтгэх, үндэсний аюулгүй байдал, эсвэл нийгмийн дэг журам, эсвэл нийгмийн эрүүл мэнд ба зан суртахууныг хамгаалахтай холбоотой байж болох шалтгаанаар хязгаарлалтыг хязгаарлагдмал хоёр хүрээнд зөвшөөрсөн байна.

Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийг хязгаарлах нөхцөл, шаардлага

Гэхдээ НҮБ-ын гишүүн улс үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөнд хязгаарлалт тавихдаа уг эрхэд өөрт нь аюул учруулж үл болно. “Аливаа улс, бүлэг буюу хувь этгээд энэхүү Пактаар хүлээн зөвшөөрсөн аливаа эрх, эрх чөлөөг үгүй хийх буюу тэдгээрийг түүнд зааснаас илүү хэмжээгээр хязгаарлахад чиглэсэн үйл ажиллагаа явуулах буюу үйлдэл хийх эрхтэй мэтээр энэхүү Пактын заалтуудыг мушгин тайлбарлаж болохгүй” гэсэн Пактын 5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг НҮБ-ын Хүний эрхийн хороо Гишүүн улсуудад сануулсан.

Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйл буюу “Худал мэдээлэл тараах” гэмт хэргийн зохицуулалт нь үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хуулиар хязгаарлах шаардлага дахь “зайлшгүй шаардлагатай байх”, “зохист хэмжээндээ байх” нөхцөлийг зөрчсөн буюу үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөнд өөрт нь аюул учруулсан байна. /Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021.08.23-ны өдрийн 583 дугаартай шийтгэх тогтоолыг энд дарж үзнэ үү/.

шүүгдэгч Э.Ч өгсөн мэдүүлэгтээ “…Анх Э.Г тус ажлын саналыг тавьж хамтран ажиллахаар болсон. Монгол Ардын намын цахим бодлогын хэлтсээс бид нарт 1000 гаруй утасны дугаар өгсөн байсан тул хохирогч нарын фэйсбүүк хаягийн утасны дугаарыг арилгаж шинэ утасны дугаар бүртгэдэг байсан. Тус олзолсон фэйсбүүк хаягийнхаа паспортыг сольсон зүйл байхгүй. Бид нарын хувьд нэвтрэх нэрийг солиод Монгол Ардын намын цахим бодлогын хэлтсийн Алтантуул гэх хүнд өгөөд тухайн хэлтэс нь нууц үгийг сольдог байсан” гэж, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Т өгсөн мэдүүлэгтээ “…Хохирогч нарын фэйсбүүк аккаунт руу нэвтэрч ороод хүмүүсийн мэдээллийг цааш Монгол Ардын намын цахим бодлогын хэлтэс, хариуцсан багт өгөөд тухайн хүмүүс нууц үгийг сольдог байсан” гэж тус тус мэдүүлсэн.

Энэ нь улс төрийн гол тоглогч буюу Монгол ардын намын зүгээс хуурамч мэдээлэл буюу үзэл суртлын томоохон хэмжээний хөдөлгөөн зохион байгуулахын тулд цахим гэмт хэрэг захиалгаар үйлдүүлсэн, хамтран оролцсон болохыг харуулж байна. Гэвч шүүхээс “шүүгдэгч Э.Г, М.Ж, Э.Ч, Б.Т  нар нь цахим мэдээлэлд хууль бусаар халдах гэмт хэргийг үйлдсэн болох нь хангалттай нотлогдож тогтоогдсон байх бөгөөд үүнд эргэлзээ төрүүлэхээр өөр ямар нэгэн баримт сэлт мөрдөн байцаалтаар авагдаагүй байх тул ‘…Монгол Ардын намын цахим бодлогын хэлтсийн ажилтнуудыг хэрэгт холбогдуулан шалгах тухай’ хүсэлт, гомдлуудыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй болно” гэж дүгнэсэн.

Цахим орчин дахь худал мэдээнд автахгүй байх, худал мэдээ дэлгэрэхээс сэргийлэх  дараах арга замыг мэддэг байх, хэрэгжүүлэх нь чухал болж байна.

  • Худал мэдээнд автахгүй байх арга зам: 1/ Худал мэдээг ялгаж сурах. Энэ хүрээнд мэдээний агуулга бодитой эсэхэд эргэлзэх; хэд хэдэн эх сурвалжийг харьцуулж хэвших. 2/ Мэдээнд сэтгэлийн хөдөлгөөнөөр хандахгүй байх. Худал мэдээ нь уншигч, үзэгчийг сэтгэл хөдлөлд автуулах, бодит баримтыг нуух хэв шинжтэй байдаг. 3/ Худал мэдээг бусдад дамжуулахгүй байх, зөвхөн бодит мэдээг дамжуулах.
  • Худал мэдээ дэлгэрэхээс сэргийлэх арга зам: 1/ Тоохгүй орхих. 2019 онд фэйсбүүк дэх улс төрийн агуулга бүхий худал мэдээ АНУ-д 150 сая гаруй хүнд хүрсэн. Энэ нь худал мэдээг тоолгүй орхисон бол худал мэдээ дэлгэрэхгүй байхыг харуулж байна. 2/ Худал мэдээг устгуулах. Цахим сүлжээн дэх худал мэдээллийн талаар гомдол гаргах арга, технологийн зохицуулалт фэйсбүүк, гүүгл, твиттер, инстаграмд бий. Үүнийг тохиргооны хэсгээс нь олж мэдэх, тохируулах боломжтой. 3/ Худал мэдээг бусдад ойлгуулах, таниулах. Энэ нь арай илүү идэвхтэй байдлыг шаарддаг. Тодруулбал, бодит үнэнийг мэдээлэх замаар худал мэдээний үр дагавартай тэмцэх хэрэгтэй болдог. Бодит үнэнийг мэдээлэх замаар худал мэдээний үр дагавартай тэмцэхэд тодорхой арга зүй шаардлагатай. Тодруулбал, тухайн худал мэдээнд дурдсан агуулгыг үгүйсгэх, няцаахдаа худал ба үнэн, бодит нөхцөлийг харьцуулан харуулах нь оновчтой.

-Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг үндэслэлгүйгээр хязгаарлаж болох уу?

-Болохгүй. НҮБ-ын Хүний эрхийн хорооны 2011 оны 34 дүгээр тайлбарт “цахим хуудас, блог, эсвэл бусад интернэтэд суурилсан, электрон, эсвэл мэдээлэл түгээх бусад систем, түүнчлэн интернэтийн үйлчилгээ үзүүлэгч, хайлтын систем гэх мэт мэдээлэл харилцааг дэмжих тийм системийн үйл ажиллагаанд тавих аливаа хязгаарлалт нь гагцхүү Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын 19 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгтэй нийцсэн нөхцөлд л зөвшөөрөгдөнө гэж тодотгосон.

Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын Пактын 19 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг эдлэхдээ тусгай үүрэг, хариуцлага үүрэх тухай заасан. Ийм учраас бусдын эрх, эсвэл нэр хүндийг хүндэтгэх, үндэсний аюулгүй байдал, эсвэл нийгмийн дэг журам, эсвэл нийгмийн эрүүл мэнд ба зан суртахууныг хамгаалахтай холбоотой байж болох шалтгаанаар хязгаарлалтыг хязгаарлагдмал хоёр хүрээнд зөвшөөрсөн байна.

Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийг хязгаарлах нөхцөл, шаардлага

Гэхдээ НҮБ-ын гишүүн улс үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөнд хязгаарлалт тавихдаа уг эрхэд өөрт нь аюул учруулж үл болно. “Аливаа улс, бүлэг буюу хувь этгээд энэхүү Пактаар хүлээн зөвшөөрсөн аливаа эрх, эрх чөлөөг үгүй хийх буюу тэдгээрийг түүнд зааснаас илүү хэмжээгээр хязгаарлахад чиглэсэн үйл ажиллагаа явуулах буюу үйлдэл хийх эрхтэй мэтээр энэхүү Пактын заалтуудыг мушгин тайлбарлаж болохгүй” гэсэн Пактын 5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг НҮБ-ын Хүний эрхийн хороо Гишүүн улсуудад сануулсан.

Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйл буюу “Худал мэдээлэл тараах” гэмт хэргийн зохицуулалт нь үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хуулиар хязгаарлах шаардлага дахь “зайлшгүй шаардлагатай байх”, “зохист хэмжээндээ байх” нөхцөлийг зөрчсөн буюу үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөнд өөрт нь аюул учруулсан байна.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж