НЭМЭЛТ:
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Гэр бүлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах албаны дарга Н.Баярмаагаас Хүүхдийн төлөө сангийн талаар тодруулахад "Хүүхдийн төлөө санд хоёр төрлийн орлого орж байгаа. Өнөөдрийн байдлаар нийт 7.1 тэрбум төгрөг санд төвлөрсөн. Өнгөрсөн жил Гэр бүл, хүүхэд, залуучуудын газар дээр төслүүдээс сонгон шалгаруулалт хийж, хүүхдийн замын хөдөлгөөний танин мэдэхүйн талбай төслийг 440 сая төгрөгөөр санхүүжүүлж, 2023 оны төсөвт тусгах саналыг хүргүүлсэн.
Мөн олон улсын уралдаан тэмцээнд амжилт гаргасан хүүхдүүдийг урамшуулдаг. Энэ дагуу 2021 онд 15 хүүхдэд 22.5 сая төгрөг, 2022 онд 52 хүүхдийг 113.2 сая төгрөгийн урамшуулал олгосон. Тусгай сангийн тухай хуулийг дагаж, Авто тээврийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт орж, азын дугаарын дуудлага худалдааны орлогыг Хүүхдийн төлөө санд төвлөрүүлж буй. Энэ хүрээнд 5.1 тэрбум төгрөгийг азын дугаарын орлого бүрдүүлж байна" гэв.
ХҮҮХДИЙН ФОНДЫН 15 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ШАЛГУУЛНА
Иргэн О.Энхмаа хүүхдийн фонд нэрийн дор цугласан 15 тэрбум төгрөг хаана, хэний мэдэлд байгааг шалгаж өгөх шаардлагыг өнөөдөр /2022.11.09/ Авлигатай тэмцэх газар өгөв.
Тэрбээр "Зөвхөн хүүхдүүдэд зориулан улсын төсвийн хөрөнгө оруулалтаар барьсан барилга байгууламжуудыг эрх мэдэлтнүүд албан тушаалаа урвуулан ашиглаж, хууль бусаар хувьчлан авч байна. Тэд олон жил хүүхдийн эрх ашгийг зөрчлөө. Хүүхдийн чөлөөт цагаа өнгөрүүлэх парк, бассейн, цирк, ордон, хүүхдийн фонд, хүүхдийн эмнэлгийн барилга хувийн эзэмшил болж, устах ёстой юм бэ. Нийгэмд бага насны хүүхдүүд эрүүл өсч торних, түүх өв соёлоо авч үлдэх боломжгүй болгож байна. Миний хувьд Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны Тахилтад 80 мянган иргэнд зориулсан 100 ортой нэгдсэн эмнэлэг ажлыг 2017 онд эхлүүлсэн. Өнөөдөр 8.7 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй ажлын 20 хувийг нь буюу өнөөдөр хүмүүнлэгийн аяны хүрээнд 900 сая төгрөгийн ажлыг хийгээд буй.
Энэ том бүтээн байгуулалтыг эхлүүлчихээд байхад Засгийг газраас нэг ч төгрөгөөр дэмжихгүй хэрнээ суурийг нь ч тавиагүй Хүүхдийн фондод 10 тэрбумыг хөрөнгө оруулсан. Ард түмний хандиваар таван тэрбум төгрөг цугларсан.
Хүүхдийн номын сан, театр барих зураг төсөлд 1.3 тэрбум төгрөг зарцуулсан. Яаж ийм байдаг юм бэ. Онцгой объектуудаа хамгаалж чадахгүй байна вэ. Би өмнө нь Түлэнхийн төвийн газрын асуудлаар мэдээлэл хийж байсан. Анх 2004 онд 16.400 метр квадрат газар байсан бол одоо 7300 метр квадрат газар болж багассан. Гурван блок ашиглалтад орох ёстой байтал хоёр нь ашиглалтад ороод байна. Энэ шударга бус байдлыг өөрчлөхийн тулд тэмцэж байгаа юм. Би өнгөрсөн хугацаанд 30-40 хэвлэлийн хурал хийж, хууль тогтоох байгууллагуудын ажлыг хийлгэсэн.
Гэрэл зургийг Л.Энх-Оргил
Холбоотой мэдээ