Х.Нямбаатар: 4.8 тэрбумаар цахим гадаад паспорт "амилна"

Хуучирсан мэдээ: 2022.11.09-нд нийтлэгдсэн

Х.Нямбаатар: 4.8 тэрбумаар цахим гадаад паспорт "амилна"

Х.Нямбаатар: 4.8 тэрбумаар цахим гадаад паспорт "амилна"

УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар өнөөдөр /2022.11.09/ 2023 оны улсын төсвийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна. Энэ үеэр гишүүд асуулт асууж, хариулт авч байна.


УИХ-ын гишүүн Л.МӨНХБААТАР:

-Хууль зүйн сайдын урсгал зардалд тодорхой өөрчлөлт оруулах зарчмын зөрүүтэй санал яригдаж буй. Монгол Улс цахим паспортгүй орон юм. Дэлхийн ихэнх орон цахим паспорттой болсон. Цахим паспорттой болсноор улсын хилээр нэвтрэх, орох, гарах буюу хурдан нэвтрэх боломжтой болж байна. Өөрөөр хэлбэл, 15 секундийн дотор нэвтрэх боломжтой болох юм. Бусад улсын иргэд ч мөн ялгаагүй. Үүнтэй холбогдуулаад гадаад паспортыг чиптэй болгох буюу цахим болгох бэлтгэл хангагдсан. УБЕГ-т чиптэй хэвлэх үйлдвэр бэлэн болсон. Одоо программ хангамж шаардлагатай. Олон улсын нисэх байгууллагаас тавьсан шаардлагын дагуу стандартын лицензтэй программ хангамжийг худалдан авч, үйлдвэр ашиглалтад орж иргэд цахим паспорттой болох боломж бүрдэх юм. Энэ асуудал нь шинээр хөрөнгө оруулалт гэхээс илүү сайдын багц дотор тоног төхөөрөмж гэсэн үг нэмээд шийднэ. Ингэснээр ирэх оноос цахим паспорттой болох боломж бүрдэнэ.

-Хууль зүйн сайд Х.НЯМБААТАР:

-Ирэх жил Ерөнхий сайд Монгол Улсад зочлох жил болгон зарласан. 2023 оны нэгдүгээр улиралд багтаан гадаад паспортыг цахим “Е-паспорт” болгох бэлтгэл ажлууд хангагдсан. Хилийн боомтуудад “E-gate” тавих бэлтгэл ажил хангагдсан. Бид олон улсын нислэгийн байгууллагын гишүүн орны хувьд хураамжаа төлөөд дэлхийн бусад орнуудад манай гадаад паспорт харилцан интакрацид орж “Е-паспорт” сканердаж уншдаг техникийн болон бусад шийдэл хийгдсэн. 2023 оны төсвийн тухай хуульд Хууль зүй дотоод хэргийн яамны их засвар гэсний дотор “тоног төхөөрөмж” гэх өөрчлөлтийг нэмж оруулаад, их засварын мөнгөнөөс 4.8 тэрбум мөнгийг программ хангамж руу шилжүүлж байж цахим гадаад паспорт “амилах” гээд байгаа юм.

УИХ-ын гишүүн С.ГАНБААТАР:
-Эхний жилийн хөрөнгө оруулалтыг хэт бага тавьж байна. Дараа дараа жилд төсөвт тусгагдахгүй удаашрах вий. Гурван жил дотор багтаах тухай дахин бодох хэрэгтэй. Эхний хоёр жилд 10, үлдсэн ганц жилд нь 90 хувь гэхээр илүү их дарамт болно. Иймд эхний жил 30 хувь гэдгийг дэмжих боломжгүй юу.
УИХ-ын гишүүн Х.БУЛГАНТУЯА:
-Би С.Ганбаатар гишүүнтэй санал нэг байна. Эхний жилд “амсуулаад тавьчихъя” гэдэг шиг таван тэрбумын хөрөнгө оруулалт байлаа гэхэд 50 сая төгрөгийн хөрөнгө оруулалт оруулаад, дараагийн засаг төр нь шийддэг юм байгаа биз гээд хойшлуулаад байх биш юм биз дээ. Хэрвээ гурван жилд хувааж тавиад эхний жил нь төсөвт өртгийн 20 хувь гэдэг байдлаар оруулж өгвөл яасан юм бэ.
УИХ-ын гишүүн Б.ПҮРЭВДОРЖ: 

-Өнгөрсөн оны улсын төсөвт суугаад барьцаа дансанд байршуулсан хөрөнгийг аж ахуйн нэгжүүдэд олгож зарим барилгын ажлыг дуусгах нь зөв. Бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтийн улмаас 2020 оноос зарим барилгын үнэд магадлангаар тодотгол оруулж байгаа. 2021 оны улсын төсөвт суусан хөрөнгө 2022 оныг даваад буцаж татагдах гээд байсан учраас энэ хөрөнгийг барьцаа дансанд үлдээх шийдвэр гаргасан юм билээ. Одоо энэ мөнгийг авч чадахгүй байгаа. Одоо яаралтай компаниудад нь санхүүжилт хийгээд ажлаа урагшлуулаад явах хэрэгтэй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж