ХӨСҮТ: Омикроны хоёр шинэ хэв шинжээр 6 хүн халдварласан

Хуучирсан мэдээ: 2022.11.09-нд нийтлэгдсэн

ХӨСҮТ: Омикроны хоёр шинэ хэв шинжээр 6 хүн халдварласан

ХӨСҮТ: Омикроны хоёр шинэ хэв шинжээр 6 хүн халдварласан

https://www.facebook.com/news.mn.agency/videos/5561291523946914

Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс өнөөдөр (2022.11.09) мэдээлэл хийлээ.


НИЙТ 545 МЯНГАН ХҮН ТУН ВАКЦИНААС 190 МЯНГАН ТУНГ ХИЙЖЭЭ

Дархлаажуулалтын албаны дарга П.ДАШПАГМА:

-Томуугийн эсрэг вакцинжуулалтын үйл ажиллагаа энэ оны арваннэгдүгээр сараас эхлэн Эрүүл мэндийн сайдын 512 дугаар тоот тушаалын дагуу 21 аймаг, 9 дүүргийн өрхийн эрүүл мэндийн төвүүд болон байнгын төвүүдэд зохион байгуулагдаж байна. Улирлын хувьд хамгийн өртөмтгий, өвдсөн тохиолдолд хүндрэх эрсдэлтэй бүлэг хүн амыг зорилтот бүлэг болгон тодоххойлдог. Бага насны хүүхдүүд, үүн дотроо 5 хүртэлх насны, сургуулийн бага ангийн хүүхдүүд, 65 ба түүнээс дээш насныхан, архаг суурьтай иргэд, эмч мэргэжилтнүүд, бусад ажил мэргэжлийн шаардлагаар хийгддэг зорилтот бүлгүүдийг жил болгон бүлэг болгон вакцинжуулдаг.

Энэ жилийн хувьд Монгол Улсын Засгийн газраас БНСУ-д үйлдвэрлэгдсэн 4 цэнтэй А хүрээний 2, Б хүрээний 2 вирусийн омгийг агуулсан вакцинаар хүн амаа дархлаажуулж эхэлсэн. Одоогийн байдлаар 21 аймаг, бүх дүүрэгт вакцинжуулалт хэвийн үргэлжилж байна. Вакциныг өрхийн эрүүл мэндийн төв, сумын эрүүл мэндйн төвүүдэд хүргүүлсэн.

Бид нийт 545 мянган хүн тун вакцинаас 190 мянган хүнд хийгээд байна. Үүнийг хувилаад аваад үзвэл, 35 хувь нь зорилтот бүлэгт хийгдсэн байна. Эцэг эхчүүд хүүхдүүдээ ялангуяа 5 хүртэлх насны хүүхдүүдээ вакцинжуулалтад хамруулах, бага ангийн хүүхдүүдэд мэдээллийг сургуулиар нь түгээж байна. 1-5 насны хүүхдүүд, жирэмсэн эхчүүд болон архаг хууч өвчтэй ахмад настнуудад томуугийн вакциныг үнэ төлбөргүй хийж байна. Цэцэрлэгийн хүүхдүүдийг эцэг, эхийн зөвшөөрлийг нь үндэслэн цэцэрлэгт нь түр цэг байгуулан вакцинжуулж байна.


ШИНЭ ХУВИЛБАРААР ӨВЧЛӨГСДӨД ХАЛУУРАХ, ХООЛОЙ ХӨНДҮҮРЛЭХ, СЭРВЭГНЭХ ЗЭРЭГ
ШИНЖ ТЭМДГҮҮД ИЛЭРЧ БАЙНА

ХӨСҮТ-ийн захирал Ц.БИЛЭГТСАЙХАН:

-ДЭМБ-аас Covid-19 цар тахлын хамгийн өндөр тохиолдлын тоотой байгаа 10 улсыг зарладаг. Энэ жагсаалтын нэгдүгээрт Япон, хоёрдугаарт БНСУ, гуравдугаарт Хятад, долоодугааррт ОХУ байна. Манай улстай хамгийн ойр харилцаатай орнуудад цар тахлын тархалт өндөр байна.

Өнгөрсөн долоо хоногт ковидын 772 тохиолдол бүртгэгдсэн бол үүний өмнөх долоо хоногт 357 тохиолдол бүртгэгдэж байв.

PCR-ын шинжилгээгээр эерэг хариу гарсан 349 хүн эмчлэгдэж байгаагаас 255 хүн ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж байна. Олон улсад BA5-ын 1, BA5-ын 2 зэрэг хэв шинжүүд түгээмэл тархаж байна. Мөн BF7-1 , BQ 1.2 гэх манай улсад өмнө нь тодорхойлогдож байгаагүй тохиолдол илэрлээ.

BF 7-1 хэв шинжээр 72 настай эрэгтэй хүн өвчилсөн. Энэ хүн БНХАУ-ын иргэн бөгөөд ОХУ-д ажиллаж байгаад Монголд ирсэн. Зочид буудалд тусгаарлагдан, эмчлүүлж байна.

BQ 1-ийн 2 шинж оношлогдсон таван хүн бүгд Монгол Улсын иргэн бөгөөд дундаж нас 58.2. Энэ хүмүүст халуурах, хоолой хөндүүрлэх, сэрвэгнэх шинж илэрч байна. Хоёр нь эмнэлэгт, бусад нь гэрийн хяналтад байна.

BF 7-1 хувилбар анх Өвөрмонголд бүртгэгдсэн гэж үзэж байгаа. Энэтхэг, БНСУ, ОХУ, Сингапур, Их Британи, АНУ, Япон зэрэг 80 гаруй улсад бүртгэгдсэн. BQ 1.2 хувилбар Австрали, Канад, Турк, БНСУ, АНУ, Азийн зарим улсууд зэрэг 50 гаруй оронд бүртгэгдсэн байна.

Омикроны шинэ хувилбарууд тодорхойлогдож, томуугийн нөхцөл байдал амаргүй байна. Covid-19 болон томуу, томуу төст өвчин яг адил амьсгалын замаар халдварладаг. Халдварлах зам нь нэг тул авах хариу арга хэмээ ижил гэсэн үг.

Иймд иргэд амны хаалтаа зүүх, гараа угаах, агаар сэлгэлтийг сайжруулах, хүн хоорондын зай барих дэглэмээ баримтлах шаардлага үүсx байна.

Томуу, томуу төст өвчин болон Ковидын шинж тэмдэг илэрсэн бол өөрийгөө тусгаарлах хэрэгтэй. Ковид болон томуугаас хамгаалах арга нь вакцинд хамрагдах юм. Улаан бүсэд халдвар хамгааллын дэглэмээ баримтлан, эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж