Украин ялах хүртэл Зеленскийд Оскараа хадгалуулжээ

Хуучирсан мэдээ: 2022.11.09-нд нийтлэгдсэн

Украин ялах хүртэл Зеленскийд Оскараа хадгалуулжээ

Украин ялах хүртэл Зеленскийд Оскараа хадгалуулжээ

Жүжигчин, найруулагч Шон Пэн дайн эхэлснээс хойш Украины талд дуу хоолойгоо өргөсөөр ирсэн. Тэрбээр өчигдрийн /2022.11.08/ аяллыг оролцуулбал энэ жил Киевт гурван ч удаа айлчлаад байна. Энэ удаад тэр Украины ерөнхийлөгч Зеленскийтэй биечлэн уулзлаа.

Уулзалтын үеэр тэр Оскарын баримлаа Зеленскийд гардуулж өгөв. “Энийг танд. Бэлгэ тэмдэг төдий зүйл л дээ, гэхдээ миний Оскар танд байвал надад илүү дээр байх болно. Украин ялсан цагт та үүнийг Малибуд буцааж авчраарай. Миний нэг хэсэг энд байснаар миний сэтгэл санаа илүү дээр байх болно” гэж тэр хэлжээ. Шон Пэн нь 2003, 2008 онд “Шилдэг эрэгтэй гол дүр”-ийн шагналыг хоёр удаа авч байсан. Түүнийг мөргөлдөөнийг илт шүүмжилсэн гэх үндэслэлээр ОХУ-ын Гадаад хэргийн яам өөрийн улсад нэвтрэхийг хоригложээ. Оросууд довтолж эхлэх үед тэр Украинд баримтат кино хийж байсан. Тэр Зеленскийг маш их хүндэлж, биширдэгээ илэрхийлжээ.

Улс төрд орохоосоо өмнө жүжигчин мэргэжилтэй байсан ерөнхийлөгч Зеленский энэ үйлдлийг нэр төрийн хэрэг гэж нэрлэв. Тэр Оскарын баримлыг албан өрөөнийхөө тавиур дээр тавьжээ. Мөн Украиныг дэлхийд таниулахад чин сэтгэлээсээ дэмжлэг үзүүлж, чухал хувь нэмэр оруулсан явдалд Шон Пэнд талархал илэрхийлэн, Украины гавъяаны одонг гардууллаа.

Эх сурвалж: DAILY MAIL

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ЗөвЗөв
6
ХахаХаха
4
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж