Улсын хилээр оруулж ирж байгаа хоёроос дээш ижил бараанд үнээс шалтгаалж татвар төлөх тухай мэдээлэл цахим хуудаст гарсан. Энэ талаар Гаалийн ерөнхий газраас тодрууллаа.
Гаалийн ерөнхий газраас өгсөн мэдээллээр “Нэг хүн ижил төрлийн барааг хоёроос дээш тоогоор оруулж ирж байгаа бол гаалийн татвар төлөх зохицуулалт үйлчилдэг. Гар утас болон бусад техник хэрэгсэл олноор нь оруулж ирж байгаа иргэд утас нэг бүрээ өөр хүний нэр дээр бүртгүүлэн оруулж ирэх тохиолдол гарч байгаа. Энэ нь хувь хүний нууцын мэдээлэлд хамааралтай төдийгүй тухайн хүн өөрөө зөвшөөрөөгүй байхад дур мэдэн нэр дээр нь бүртгүүлсэн тохиолдол байхыг ч үгүйсгэх аргагүй юм. Тиймээс нягтлах болон аюулгүй байдлын үүднээс шуудангийн гааль шалгаж байгаа.
Бараа бүтээгдэхүүний тоо ширхэг хоёроос дээш бол татвар төлөхөөс гадна тухайн барааны үнийн дүн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 нугалсантай тэнцэх хэмжээ буюу 4.2 сая төгрөгийн үнэтэй бол татвар төлдөг зохицуулалттай.
Цахим худалдаа хөгжиж байгаа энэ үед иргэд хилийн чанадад зорчиж биедээ ачаа барааг олноор авч явж, тээвэрлэж орж ирэх нь ихэссэн. Монгол Улсад хийгдэж байгаа биет бүтээгдэхүүн худалдааны 3/1 хувь нь онлайн худалдаа болсон. Тэгэхээр бусад улс орноос ирж буй шуудангаар зөөвөрлөгдөж байгаа бараанд ч Гаалийн тухай хуулийн дагуу татварууд ногдоод явна. Энэ тохиолдолд нэг төрлийн бараа хоёр болон түүнээс дээш тоогоор байвал гаальд мэдүүлж татваргүйгээр нэвтрүүлэх боломжтой.
Гэхдээ нийт дүн 4.2 саяас доош хоёр ширхэг ижил барааг гаальд мэдүүлснээр татваргүй нэвтрүүлэх боломжтой гэдгийг иргэд ойлгох хэрэгтэй.
Энэ бол төрөөс олгож байгаа боломж. Харин 2-оос дээш бараанд хуулийн дагуу татвар хураамж төлөх зохицуулалттай байдаг” гэлээ.
Холбоотой мэдээ