Үр тарианы хэлэлцээрийг ОХУ зориуд удаашруулж байна гэв

Хуучирсан мэдээ: 2022.11.09-нд нийтлэгдсэн

Үр тарианы хэлэлцээрийг ОХУ зориуд удаашруулж байна гэв

Үр тарианы хэлэлцээрийг ОХУ зориуд удаашруулж байна гэв

Хар тэнгисээр үр тариа тээвэрлэх экспортын хэлэлцээрийг илүү олон боомт, бараа бүтээгдэхүүнээр өргөжүүлэхийг хүсч буйгаа Украины тал мэдэгджээ. Мөн гэрээний хугацааг дор хаяж нэг жилээр сунгах хүсэлтэй байгаагаа илэрхийлэв. Гэрээг сунгах эсэх нь ирэх долоо хоногт тодорхой болно гэж Украины Дэд бүтцийн сайд Юрий Васков хэллээ. Хэлэлцээрийн талууд болох Турк улс, НҮБ энэ шийдвэрийг гаргана.

Украины гурван томоохон боомтыг хааснаас үүдэлтэй дэлхийн хүнсний хямралыг бага ч болов намжааж чадсан уг хэлэлцээрийн хугацаа арваннэгдүгээр сарын 19-нд дуусах юм. Турк, НҮБ-ын зуучлалын дагуу долдугаар сард үр тарианы хэлэлцээр хэрэгжиж эхэлсэн. Тэр цагаас хойш Украины 10.5 сая тонн үр тариа голдуу хүнсний бүтээгдэхүүнийг гадаадын зах зээлд нийлүүлжээ.

Оросын түрэмгийллээс өмнө Украины хүнсний экспортын 35 хувийг өмнөд хэсгийн Николайив боомт хангадаг байсан. Тиймээс уг боомтыг хэлэлцээрт хамруулах саналтай байгаа аж.

Түүнчлэн тээвэрлэлтийг хийж буй хөлөг онгоцуудад хяналт шалгалт хийх ажлыг илүү оновчтой хялбар болгохыг Украины тал шаардаж байна. Учир нь ОХУ экспортын хурдыг бууруулахын тулд хяналт шалгалтыг зориуд удаашруулсан гэж Киев үзжээ. Тиймээс нэг бол хяналт шалгалтыг оновчтой болгох юм уу цуцлах, эс бол шалгалтын багийн тоог нэмэгдүүлэх шаардлагатай гэв. Хэлэлцээрт хяналт тавьдаг байцаагчид одоогоор өдөрт 12 удаагийн шалгалт хийдэг. Энэ тоог 25-30 байлгах боломжтой юм байна. Турк болон НҮБ өдөрт 40 гаруй шалгалт хийх боломжтой гэж нотолсон. Оросын тал үр тарианы коридорын ажлыг хүндрүүлэхийн тулд ингэж байгаа гэж Васков хэлэв.

Оросын тал хяналт шалгалтыг удаашруулаад байхгүй бол тээвэрлэлтийн хэмжээ гэрээнд заасан ёсоор 15 тонн хүрэх боломжтой юм байна.

Эх сурвалж: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж