“iPhone” үйлдвэрийн ажилчдад бонус амлав

Хуучирсан мэдээ: 2022.11.09-нд нийтлэгдсэн

“iPhone” үйлдвэрийн ажилчдад бонус амлав

“iPhone” үйлдвэрийн ажилчдад бонус амлав

“Apple”-ийн хамгийн том нийлүүлэгч “Foxconn” компани Хятадад байдаг. Тайванийн “Foxconn” компани нь “iPhone” утас угсардаг дэлхийн хамгийн том үйлдвэрт тооцогддог аж. Жэнжоу дахь тус компанийн үйлдвэрт Covid-19-ийн халдвар дэгдсэнтэй холбоотойгоор эрх баригчид өнгөрсөн Лхагва гаригт долоо хоногийн хатуу хөл хорио тогтоосон. Ажилчид нь халдвартай хүмүүстэй хамт хоригдож буй тухайгаа цахим сүлжээнд мэдээлснээр зогсохгүй хөл хорионоос зугтацгаажээ.

Удахгүй зул сарын баяр болохтой холбоотойгоор тус компани “Apple”-ийн тээвэрлэлтийг тасалдуулахгүйн тулд хатуу дүрэм журам дагаж мөрдөх учиртай аж.

Тэгвэл тус компани ажлаа хаяж явсан ажилтнуудаа эргүүлэн авчрах арга хэмжээгээ эрчимжүүлж байна. Зугтсан ажилтнуудыг буцаахын тулд бонус амлаж буйгаа тус компани албан ёсны “Wechat” хаягаараа зарласан. Тодруулбал, аравдугаар сарын 10-наас арваннэгдүгээр сарын 5-ны хооронд ажлаа хаяж явсан хүмүүс буцаж ирвэл нэг удаагийн урамшуулал болгож 500 юань өгнө гэжээ. Харин шинэ ажилчдад цагийн 30 юанийн цалин санал болгоно гэв.

“Apple” компани Хятадын Covid-19-ийн хязгаарлалт “iPhone14”-ийн тээвэрлэлтэд нөлөөлнө гэж мэдэгдсэн. Энэ хязгаарлалт нь ялангуяа Жэнжоу дахь үйлдвэрийн хүчин чадлыг мэдэгдэхүйц бууруулсан гэж мэдэгдсэн тул “Foxconn” дээрх бонусын мэдэгдлээ гаргажээ.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж