Засгийн газрын өнөөдрийн /2022.11.09/ ээлжит хуралдаан үргэлжилж байна. Тус хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэнэ.
• Гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр авах арга хэмжээний хэрэгжилт,
• Зөвшөөрлийн тухай хуультай бусад хууль тогтоомжийг нийцүүлэх, давхардал, зөрчлийг арилгах хуулийн төслүүд,
• Төр засгийн нийтлэг үйлчилгээний талаар авах зарим арга хэмжээ,
• Зөрчлийн бүртгэл, мэдээллийн нэгдсэн системийн талаар,
• Нийтийн тээврийн талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээ зэрэг 20 гаруй асуудал хэлэлцэх болон танилцахаар төлөвлөөд байна.
Засгийн газраас гаргасан шийдвэрийг 14.00 цагт танилцуулахаар болжээ.