EA Sports: Месси Аргентины хамт дэлхийн аваргад түрүүлнэ

Хуучирсан мэдээ: 2022.11.09-нд нийтлэгдсэн

Катар-2022

EA Sports: Месси Аргентины хамт дэлхийн аваргад түрүүлнэ

EA Sports: Месси Аргентины хамт дэлхийн аваргад түрүүлнэ

Хөлбөмбөгийн алдарт тоглоом “FIFA”-ийг хөгжүүлэгч “EA Sports” компани ирэх дэлхийн аваргад түрүүлэх багийг урьдчилан тодруулжээ. Тэд "FIFA 23" дээр хэсгийн тоглолтоос эхлээд финал хүртэлх нийт 64 тоглолтыг загварчлан тоглуулахад финалд Аргентин болон Бразилын шигшээ үлдсэн аж. Харин финалын тоглолтод 1-0 гэсэн харьцаатай Аргентин хожиж, Месси алтан дагина хүртэж, шагнал, цомын жагсаалтаа гүйцээв.

“EA Sports” өмнө 2010, 2014, 2018 онуудын дэлхийн аваргыг дээрх байдлаар загварчилж байсан бөгөөд түрүү багийг 100 хувь таасан амжилттай явна. Өөрөөр хэлбэл, “EA Sports” энэ баг түрүүлнэ гэж загварчилсан л бол тэр баг нь түрүүлдэг уламжлал сүүлийн гурван дэлхийн аварга дээрээс харагдаж байна.

“EA Sports”-ийн загварчлалаар Месси дэлхийн аваргын алтан шаахай, алтан бөмбөгийн шагналыг хоёуланг нь хүртэх гэнэ. Харин билэгдлийн багт Аргентины Эмилиано Мартинез, Маркос Акуна, Леандро Паредес, Родриго де Паул, Бразилын Маркиньос, Винисиус Жуниор, Ричарлисон, Францын Рафаэль Варане, Килиан Мбаппе, Португалын Жоао Кансело нар багтжээ.

Бодит байдал дээр ч Бразил, Аргентин гэсэн хоёр улс түрүүлэх хамгийн өндөр магадлалтай буй. Саяхан Бразил шигшээ багийнхаа бүрэлдэхүүнийг эцсийн байдлаар зарласан. Хөлбөмбөгийг үндэслээгүй ч түүгээр наадаж чаддаг ард түмэн 26 шилдэг тамирчнаа тодруулсан. Харамсалтай нь, Арсеналын Габриель, Ливерпүүлийн Фирминьо зэрэг шилдгүүд шигшээ багтаа багтаж чадсангүй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж