"Ипотект улстөрчид оролцбол хөтөлбөр нурна" | News.MN

"Ипотект улстөрчид оролцбол хөтөлбөр нурна"

ГЫЛЫМХАН

"Ипотект улстөрчид оролцбол хөтөлбөр нурна"

"Ипотект улстөрчид оролцбол хөтөлбөр нурна"

Ипотекийн зээлийн эргэн төлөлтийг 2023 оны долдугаар сарын 1-н хүртэл дахин  хойшлуулах эсэх саналыг УИХ-аас ажлын хэсэг гарган судалж буй. Тус ажлын хэсгээс ипотекийн зээлийн эргэн төлөлтийг дахин сунгах шийдвэрийг үргэлжлүүлэх саналтай байгааг илэрхийлсэн. Шийдвэрийг энэ долоо хоногт эцэслэх юм. Үүнтэй холбоотойгоор Монголын банкны холбооны гүйцэтгэх захирал Л.Амартай ярилцлаа.


-Ипотекийн зээлийн эргэн төлөлтийг хоёр жил шахам хойшлуулсан. Гэтэл эрх баригчид эргэн төлөлтийг ахиад зургаан сараар хойшлуулах тухай яриад эхэллээ.  МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэнгийн мэдээлснээр зээлийн эргэн төлөлтийг хойшлуулбал эдийн засагт сөргөөр нөлөөлөх үү?

-Төр засаг хэт попорч, буруу бодлогыг хэрэгжүүлбэл нийт эдийн засагтаа хортой.  Ипотекийн зээлийг авсан 400 гаруй мянган иргэн буюу 106 мянган өрх бий. Тэдний зээлийг хойшлуулбал нөгөө талдаа байгаа зээл авахаар хүлээж буй иргэдийн эрх ашгийг хохирооно. Өөрөөр хэлбэл, гурван сая гаруй иргэний ипотекийн зээлд хамрагдах боломжийг хулгайлж байгаа юм. Ипотекийн хөтөлбөр зээл авсан иргэн эргэн төлөлтөө хийснээр дараагийн хүнд зээлийн эрх нээгддэг тогтолцоотой. Сүүлийн хоёр жилийн хугацаанд эргэн төлөлт хийгдэхгүй байгаагаас шалтгаалж, мөнгөн урсгал нам зогссон.  Эрх баригчид үүнийгээ олж харалгүй Монголбанкыг зээл гарга гэж баахан шахсан. Үүнээс болж их хэмжээний мөнгө хэвлэж гаргаж, инфляцын дарамт үүсэх эрсдэлтэй болсон. Тиймээс л Монголбанк зээлийгхязгаарлахаас өөр аргагүйд хүрсэн.

Цаашид энэ хөтөлбөрийг үргэлжүүлж, утаа угаартай тэмцье, гэр хорооллыг барилгажуулна гэж төлөвлөж байгаа бол эргэн төлөлтийн хойшлуулалтыг дахин сунгаж болохгүй.

Эргэн төлөлтийг хойшлуулж, хөтөлбөрийг цааш  нь үргэлжлүүлнэ гэвэл Монгол Улсын валютын нөөцийг улам багасгахад хүрнэ. Нийт эдийн засагт сөргөөр нөлөөлнө. Төр иргэдийнхээ боломжийг хулгайлж болохгүй.

-Тэгвэл арилжааны банкуудад ямар эрсдэл дагуулах вэ. Хэрэвзээ банкны салбарт асуудал үүсвэл нийт эдийн засгаа татан унагах эрсдэлтэй? 

-Банкуудын хувьд өөрсдийн эх үүсвэрээр гаргасан санхүүжилт харьцангуй бага. Сүүлийн 4-5 жилд 60/40-ийн харьцаатай буюу 40 хувийг банкууд гаргаж явсан. Сая 80/20 болголоо. Гэхдээ үүнээс хойш бодлогын хүүг нэмж 12 хувьд хүргэсэн. Тиймээс сүүлд гаргасан харьцаагаар ч энэ хөтөлбөрийг үргэлжлүүлэхэд хүндрэлтэй.

Ипотекийн хөтөлбөрийг банкууд нийгмийн сайн сайхны төлөө төр засагтай хамтарч хэрэгжүүлдэг. Тэгэхээр энэ хөтөлбөрийн үр өгөөж талаас харсан ч эргэн төлөлтийг дахин хойшлуулахгүй байх нь зүйтэй. Мөн цаашид энэ хөтөлбөрийг үргэлжлүүлэхдээ илүү зорилтот бүлэг рүү чиглэдэг болгомоор байна. Тухайлбал, эрчим хүчний хэмнэлттэй, ногоон байшин барьж байгаа, утааг багасгаж янданг цөөлж байгаа өрхүүдэд ч энэ зээлийг олгох хэрэгтэй. Эсвэл Улаанбаатарын төвлөрлийг бууруулж, орон нутагт орон сууц авч байгаа иргэдээ дэмжих нь зөв болов уу.

-Ипотекийн зээлийг хүүг 8-аас 4 хувь хүртэл буулгах тухай хүртэл яригдаж байна. Хэрэвзээ хүү буурвал иргэдэд ашигтай л байх. Гэхдээ эдийн засагт сөргөөр нөлөөлж болзошгүй?

-Олон өрх ипотекийн зээл авсан байгаа учраас үүн дээр улс төрийн тоглолт хийх тохиолдол их гарч байна. Хөлөө дөнгөж олж байгаа энэ тогтолцоонд улстөрчид оролцсоноор эвдэж, хөтөлбөр цаашид үргэлжлэхгүй ч байж болох эрсдэлтэй тулгараад байна. Тэгэхээр ипотекийн зээлийг цаашид үргэлжлүүлэхийн тулд улс төрөөс ангид байлгаж, зах зээлийн зарчим руу ойртуулах шаардлагатай.

Саяхныг хүртэл зах зээлийн зарчим руу дөхөж ирж байлаа. Макро эдийн засгийн орчин тогтвортой, бодлогын хүү зургаан хувьтай байх үед 6 хувийн зээл олгох боломжтой нөхцөл байсан.

Харин одоо бодлогын хүү 12 хувь болсон үед зээлийн хүүг бууруулж, эргэн төлөлтийг хойшлуулна гэдэг нь боломжгүй. Урт хугацааны тогтвортой санхүүжилтийг бүрдүүлсний дараагаар зээлийн хүү, эргэн төлөлтөд анхаарах нь чухал. Тиймээс энэ бүхнийг тооцож байж хөтөлбөрийг үргэлжлүүлэх нь зөв гэж харж байна.

-Арилжааны банкууд ипотек болон орон сууц, бусад урт хугацааны зээлүүдийг хязгаарлах болсон. Зээл хэзээ хэвийн олгогдох бол гэсэн хүлээлт иргэдийн дунд их байна?

-Макро эдийн засгийн нөхцөл байдал амаргүй, төлбөрийн тэнцэл дээр дарамттай, валютын нөөц буурсан хүнд байдалд байна. Дээрээс нь геополитикийн байдлаас шалтгаалж Монгол Улсад импортлогдсон инфляци байгаа. Ер нь дэлхий нийтээр хоёр оронтой инфляцитай байна. Хил гаалийн хязгаарлалт ч хэвээрээ үргэлжилж байна. Ийм нөхцөлд Монголбанк бодлогын хүүгээ нэмэгдүүлэхээс өөр аргагүй.

Бодлогын хүүг нэмнэ гэдэг зах зээл дээр нийлүүлэгдсэн байгаа мөнгөний хэмжээг бууруулах дохиог төв банк өгч байна гэсэн үг.

Банкуудын хувьд энэ дохионы дагуу л ажиллаж байгаа. Өөрөөр хэлбэл, зах зээл дээр байгаа хоёр гарын нэг нь хумих оролдлого хийж байвал нөгөө талдаа ч хэмнэх, хумих шаардлага үүснэ. Ингэж байж инфляцийг бууруулах үр дүнд хүрнэ. Тиймээс зах зээлийн зарчмаар л арилжааны банкууд ажиллаж байна.

-Гадаадын хөрөнгө оруулалттай банкыг оруулж ирэх талаар улстөрчид ярих болсон. Танай мар байр суурьтай байна?

-Хуулийн төслийн нэр нь Хөрөнгө оруулалтын банкны тухай хууль гэж байгаа. Тус хуулийн төсөлд гадаад, дотоодын гэж ялгасан зүйл байхгүй.

Хөрөнгө оруулалтын банкны орчин бол сонгодог утгаараа Монгол Улсад зайлшгүй хэрэгтэй.

Одоо байгаа төслийн тухайд сонгодог зарчим руу ойртуулахад нэлээдгүй ажиллагаа шаардлагатай. Үүнд Монголын банкны холбооны зүгээс хамтарч ажиллаж, сонгодог утгаар хөрөнгө оруулалтын банкны төгс эрхзүйн орчныг бүрдүүлэх тал дээр хамтарч ажиллана гэж харж байгаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ЗөвЗөв
7
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

50 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2022-11-09 202.21.104.2

Ипотекийн зээлийн тухайд банкныхан зориуд иргэдийн толгой эргүүлж буруу мэдээлэл өгдөгөө болимоор бн. 60/40, одоо 80/20 хувиар төр/банк санхүүжилтийн эх үүсвэрийг гаргаж Арилжааны банк дээр нь хүү нэмээд дамжуулан зээлдүүлдэг. Энд МБ-ны бодлогын хүү хамаагүй. Орон сууцны зориулалттай зээл. Яг үнэндээ зорилтот бүлэгтээ хүрдэг эсэхийг мэдэхгүй. МБ-ны бодлогын хүүг нэмлээ буулгалаа л гэдэг үнэндээ АБ-ны зээл-н хүү өсөхөөс өөр ямар ч нөлөөгүй.ккк

Avatar

оноч 2022-11-09 202.5.205.34

Энэ хөгийн новшнуудыг тэр чигт нь байхгүй болгох хэрэгтэй. Шинэ Монголыг байгуулах хэрэгтэй.

Avatar

Зочин 2022-11-09 66.181.161.118

6%-r tolmoor bnaa

Avatar

Зочин 2022-11-09 103.229.120.87

80 метр кв байртай олон хүүхэдтэй залуус арай том байранд орох гээд чадахгүй байна. Ипотекийн корпораци цөөхөн хүнд үйлчилж байгаа. Нийтийн эрх ашигт үйлчлэхгүй бол ямар хэрэгтэй юм бэ.

Avatar

Зочин 2022-11-09 103.229.120.87

МИК ийн 75 хувийг ХХБ ны захирал Эрдэнэбилэг дангаараа эзэмшдэг гэсэн. Тэгээд хувь биш хураамж нэрээр маш их мөнгө авсан талаар зандаа мэдээлэл уншлаа. Энэ юу гэсэн үг вэ? Гэр хорооллын их олон залуус байранд орох гээд урьдчилгаа мөнгөө бүрдүүлж чадахгүй байна. Зөвхөн цөөн тооны гайгүй цалинтай хүмүүс л байранд орж байна. Тэд нар маань бас хураамж нэрээр их мөнгөө хувь хүнд өгч байна. Бас дээр нь ипотекийн зээл ялгаатай хувь төлж байна. Төлж байгаа хувь нь үндэслэлгүй өндөр байна. 80 метр кв ба

Avatar

Зочин 2022-11-09 103.229.120.87

МИК үнэхээр тийм гайхалтай тогтолцоо бүрдүүлсэн юм бол хэдхэн хүний эрх ашигт нийцсэн зээл өгөхөө больчих. Гэр хорооллоор дүүрэн байр мараадсөн залуус байна. Хувь хэмжээгээ багасгаад, дээр нь урьдчилгаа төлбөрөө хувь болгочих. Тэгвэл МИК энэ
хувийг нь эзэмшээд олон хүнээс хураамж авч хэмжээ хязгааргүй баяжаад, одоо эргээд байгаагаараа цааш явж болно ш дээ, тэгэхгүй бол нэг хүн дангаараа хураамж аваад, хэмжээ хязгааргүй баяжаад байж болохгүй. Их нууцаар идэж байга шүү, Олон залуучууд байртай

Avatar

Зочин 2022-11-09 202.21.104.194

Анхнаасаа ард иргэдээ шулах луйвар биз дээ. Ийм луйврын систем нурсан ч яадаг юм бэ. Дэлхий дээр 8 хувийн хүүтэй ипотек гэж байдаггүй юмаа

Avatar

Ард түмэн хацарлуугаа алгадуулчаад дандаа дуугай байхгүй, хариуг нь өгөх өдрийг хүлээж байдаг... 2022-11-09 202.5.205.34

Яг яг. 1-т 8%-ийн ипотек гэж юу байдгийн. 2-т хүү үндсэн зээлийн харьцаа гэж бнашд. Энд үнэхээр иргэдээ орон сууцжуулах бодлого байгаа бол энэ 2 үзүүлэлт дээр харж болно биздээ. Гэтэл энэ тоо, харьцаанаас Монгол төр иргэдээ хүүлэх бодлого явуулж байгаа нь харагдаад байгаашд. Үүний цаана ХХБ, түүний охин МИК, арилжааны банкууд гэдэг гол хүүлэгч нар л байгааг бүгд мэдэж бгаа. Барилгын компаниуд гол ашиг хүртэгч. Хүн юм хийгээд борлуулна гэдэг чинь хамгийн хэцүү хэсэг нь. Ер нь иргэдийг зовоож бга

Avatar

оноч 2022-11-09 202.5.205.34

МАН-ынхан уснаас хуурай гарах операци зохион байгуулж, монголчуудыг тэнэг гэж доромжилж басамжилж байгаад дургүй хүрээд бга юм. Банкын холбоо МИК,ХХБ эд бол угаасаа өөрсдийн эрх ашгийн төлөө л ярина. Гайхах юм алга. Монгол банк, УИХ, Байнгын хороо бүр цаана нь МАН худлаа асуусан дүр эсгээд нөгөөдүүлээр боорлуулж байгаад шийдэж байгаа дүр эсгэж, хууран мэхэлж байгаа нь бүр нэг зэвүүн. Энэ мэдээгээ ингээд байлгаад байгаа нь ч тэр. Бүх юм тогтсон дараалалтай операци бгааг нь х****л бгаа. Тэгж л бай

Avatar

Зочин 2022-11-09 192.82.74.113

Ene huniig nisdeg mashinii ter havitsaa striptiss baarand harsan. Lag lag yariad bhr n ineed hureed bhin. Aaa jijighen Mongoloo gj

Avatar

Зочин 2022-11-09 203.91.112.242

6% болгож өгнө үү, төлөөд явнаа, ман-д саналаа ч өгнө

Avatar

оноч 2022-11-09 192.82.71.94

Бүх юм дууссан шинжтэй Банкны холбоо дуугаа хураалаа. Энэ процессод 1 миссин линк байгаа нь МУИС-ын эдийн засагчид гарч ирсэнгүй. Гарч ирж амжилгүй, эрх баригчид яаран сандран шийдвэрээ гаргалаа. Ипотекээ төл, банк аз жаргалтай тэр дундаа ХХБ бүр их аз жаргалтай үлдлээ. МИК дээр бодвол нөгөө сахалын бүдүүн пацаан буцаж ирэх биз. Мөнгөө хурааж эхлэнэ. Монгол банкын тэжээмлүүд хаппи болно. Төр засгийнхан бас авилгын эх үүсвэр нь нэмэгдэнэ. Барилгынхан хаппи. Хэн анхаппи үлдэх вэ. АРД ТҮМЭН тэнэг ү

Avatar

zochin 2022-11-09 192.82.70.204

shadar said 8 huviig 6 bolgono gesen yasan boloo.

zeel tulultuus tdhoi huviar undsen zeelees hasmaar bna. odoo buh huugee ehelj tuluulj shulj bna shdee.

Avatar

Зочин 2022-11-09 202.131.226.226

Тэртэй тэргүй наад хөтөлбөрийг чинь МАН аль 2016 онд гарч ирээд алчихсан, нураачихсан.

Avatar

Иргэн 2022-11-09 202.126.92.83

ипотекийн төлөлтийг хойшлуулах хэрэгтэй. хүүг нь буулгах хэргтэй. ДЦС аа барих хэрэгтэй. барилгын ханш буусны дараа нь ипотеийг хэвийн болгох хэрэгтэй. барилгын мафыг дэмжээд ипотекийг үргэлжлүүлсээр байвал хот дулааны, цахилгааны хомсдолд орно. Сүйрнэ

Avatar

Ард түмэн хацарлуугаа алгадуулчаад дандаа дуугай байхгүй, хариуг нь өгөх өдрийг хүлээж байдаг... 2022-11-09 202.5.205.34

Үйл явц яг дарааллаараа явлаа та нар сайн харж ав. УИХ-ын Байнгын хороо мэдэхгүй царайлж асуулт асуусан дүр эсгээд наагуур нь бүх юм яг дарааллын дагуу өрнөлөө. Эцэст нь зээлээ иргэд төлж эхэл гэдгийг шийдэхийн тулд ийм заваан махинаци зохиож, эцэс сүүлд нь МАН уснаас хуурай гарч байгаа царай нь уу. Энэ ард түмнийг их басаж бна даа. 2016 онд АН-ынхан энэ ард түмний удаа дараа энэ ард түмнийг гүй мөн их басамжилж билээ. хонгон дээр нь сайн алгадсан даа. МАН-ын хошного загатнаад эхэлж дээ.

Avatar

Зочин 2022-11-09 122.201.31.64

Ер нь бол энэ хүмүүсийн сэтгэхүй зээл авагчдаасаа ч дор, тэднийгээ мөлжиж амьдардаг хүмүүс. одоо боломж нь багасахаар хуучны сайхан цагаа санагалзаад янз бүрээр үзэж байна

Avatar

Зочин 2022-11-09 66.181.168.199

3 сая иргэн зээл авдаггүй л байхгүй юу, баячууд нь наадхыг чинь тоохгүй, нэг хэсгийгнь таануус ядуу гэж үзээд зээл өгөхгүй
тэгэхээр цаана нь зэлэ авах хүн хэдхээн ширхэг байгаа гэсэн үг

Avatar

Зочин 2022-11-09 66.181.168.199

зээл төлөлтийг хойшлуул бас зээлийн хүүг бүгдийг нь 6% болго.
зээлийн хүүг ойрын ирээдүйд 3% болгох хэрэгтэй.

Avatar

иргэн 2022-11-09 59.153.85.214

8 хувийг 6 бологчиход л болно шүү дээ. МАН санал авахыг хүсч байвал.

Avatar

оноч 2022-11-09 202.5.205.34

Ипотек дээр гол асуудал зээлийн хүү, үндсэн зээлийн төлөлтийн харьцааг 50:50 болгочиход л бүгд сэтгэл хангалуун үлдэх гээд бгаашд. Одоогийн 10:90 гэж төлсөн мөнгө дан хүү яваад байгааг хүүлэлт гээд бгаа юм. Хүн орлого буурвал зарчихдаг болмоор бнашд. Одоо Банк, МИК зөвшөөрөхгүй бол зарж чадахгүй бнашд. Шаардлага хангасан орлоготой хүнд шилжүүлэхийг зөвшөөрлдөө. Насаар нь барьцаалж тамлана гэдэг бодлого. Хүүлээгүй зээл гэдэг чинь чи хамаатнаасаа зээлэхтэй л ижил бх ёстой. Буцаагаад төлчихдөг бздэ

Avatar

zochin 2022-11-09 192.82.92.204

Ажиллаж хөдөлмөрлөөгүй улс орон араасаа байр эзэлнээ. Хаана нь явах гээд дандаа халамж хөнгөлөлт сэтгэлд нь орж гарч байдаг юм бэ. Өөрийнхөө үеийг бодно. Үр хүүхдийнхээ үеийг яахын бол.

Avatar

оноч 2022-11-09 202.5.205.34

бүх хүн төлдөг юмаа. Гагцхүү төлсөн мөнгө нь хүү төлөөд үндсэн зээл буурахгүй, асар олон жил төлөх, улмаар анх авсан үнийн дүнгээс 2-3 дахин өндөр төлж байгаад харамсалтай байгаа юм. Орон сууцжуулах гэж байгаа бол энэ асуудлаа тэр бодлогын хүрээндээ л харах асуудал шд. Саяхан болтол 8%-ийн ипотек гэж дэлхийд байгаагүй юмаа. Дээр нь ХХБ-ийн хүү, түүний охин МИК-д нийлээд 5 хувийг төлж бнашд. Эцсийн дүндээ энэ бүх мөнгө барилгын компанид ордог. иргэд дунд нь хүүлүүлдэг бгаа.

Avatar

оноч 2022-11-09 202.5.205.34

Банк, барилгын компани, иргэд ижил тэгш хожиж байх ёстой. Тэр болтол иргэд бухимдсаар байх болно. Одоо бол Банк, Барилгын компани аз жаргалтай, иргэд асар их бухимдалтай үлдчээд байна. Үүнийг л яриад байгаа юм. Тэрнээс чиний шувуун тархинд боддог шиг асуудал биш юмаа. Чи бол яахав ХХБ, МИК-ийн төлөө ингэж явааг чинь тэртэй тэрэнгүй харж бна. Угаасаа энэ төр засаг нь тэдний төлөө ажиллаж бна. чи зүгээр огтоно болод бгаагаа мэдэж бнауу.

Avatar

1 2022-11-09 192.82.92.204

Амьдарч байгаа бол зээлээ төлж л таарна. Хэний өмнөөс халуун паартай байранд ялхайгаад ажил хийхгүй, зээлээ төлөхгүй гээд байдгын. Үр хүүхэддээ аятайхан нийгэм үлдээе гэвэл өөрсдөө хариуцлагатай байцгаая. Бусдаа бодож хамтдаа ажиллая.

Avatar

оноч 2022-11-09 202.5.205.34

Холын зовлон ойрын харалганаас эхэлдэг. Эхлээд энэ орон сууцжуулах хөтөлбөр юмуу, эсвэл банкнуудын орлого олох үүдийг нээх хөтөлбөр юм уу, эсвэл барилгын салбарыг санхүүжүүлэх хөтөлбөр юм уу гэдгээ 2-гүй нэг утгаар илэрхийлчих. Тэгвэл дараагийн олон асуудал тодорхой болно. Бүгдийг нь хийх гэхээр бантан болчоод бнаа. Хүмүүс эсэргүүцээд байгаа нь зээлээ төлөхгүй гэдэгтээ бишээ. Барилгачидыг санхүүжүүлэх гэж өндөр хүүлүүлж байгаад л асуудал байгаа юм. Банкнуудыг хангах гэж хүүлүүлээд байгаад бгаам.

Avatar

зочин 2022-11-09 192.82.92.204

Орон сууцны хөнгөлөлттэй зээл бол яг үнэндээ гэр хорооллынхон авахаас илүүтэй орон сууцанд амьдардаг хүмүүс 2,3,4 байртай болж байна. тэгээд түрээслүүлнэ. Энийг утаатай тэмцэх гэж ойлгох уу, Гэр хороололд амьдрагсад орон сууц авах боломж угаасаа бараг байхгүй. Ингэж ажил хийсэн болж байснаас яг утаа багасгана гэвэл гэр хорооллыг цэвэр бохир усанд холбох нь жинхэнэ утаа багасгах ажил . Хашаа байшингийн үнэ өснө. Тэр цагт 2 тал байраа сэлгээд гэр хороолол хаус болж, утаа баяртай болох юм шигээ.

Avatar

оноч 2022-11-09 202.5.205.34

Яахав тэгж санагддагийн гэтэл одоо гэр хороололруу татсан дэд бүтцийн ашиглалт 5%-тай байна гэж гарсан байна. ө.х. гудманд нь цэвэр ус ирчээд байхад холболтоо хийхгүй 5 хувьтайгаа байгаа тохиолдол маш элбэг байна. Юун байранд орох зүгээр усаа холбуулахгүй байгаа нь харагддаг. Одоо турба оруулаад крантыг нь хийж өг гээд байгаа юм уу. Газраа байраа солих бол хамгийн азтай хүмүүс. яг үнэндээ зээлтэй хүмүүс өчнөөн жил төлж зовж байхад газраа сольцон улс бол үнэн амар биздээ. Гэхдээ, 1 хашаанд олуула

Avatar

оноч 2022-11-09 202.5.205.34

Яг миний хэлсэн дараалалаар явж байгаа биз. Эхлээд сэтгүүлчид асуудал хөндөж буй мэт сэвж эхлэнэ. Дараа нь Банкны холбоо нь ярилцлага өгнө. Одоо эдийн засагч гэж нэрлэсэн МУИС-ын хэдэн багш, судлаач гэх гуншинтэй нөхдүүд ярьж эхлэнэ. Бүгд л эдийн засаг яриад л үүнийг унагаж болохгүй, төр муухай попорч байгаад эдийн засгаа, эсвэл банкны салбарыг аллаа гэж ярьдагийн. Үүний цаана бүхэлдээ ХХБ-ийн ашиг багасаад байгааг эсэргүүцэж байнаа л гэсэн мсж явдаг. Одоо Монгол Банкинд байгаа тэжээмлүүд ярина.

Avatar

Бүх юм яг дарааллаараа өрнөж байгаа биз...тэгдийм... 2022-11-09 202.5.205.34

Яг миний хэлсэн дараалалаар явж байгаа биз. Эхлээд сэтгүүлчид асуудал хөндөж буй мэт сэвж эхлэнэ. Дараа нь Банкны холбоо нь ярилцлага өгнө. Одоо эдийн засагч гэж нэрлэсэн МУИС-ын хэдэн багш, судлаач гэх гуншинтэй нөхдүүд ярьж эхлэнэ. Бүгд л эдийн засаг яриад л үүнийг унагаж болохгүй, төр муухай попорч байгаад эдийн засгаа, эсвэл банкны салбарыг аллаа гэж ярьдагийн. Үүний цаана бүхэлдээ ХХБ-ийн ашиг багасаад байгааг эсэргүүцэж байнаа л гэсэн мсж явдаг. Одоо Монгол Банкинд байгаа тэжээмлүүд ярина.

Avatar

оноч 2022-11-09 202.5.205.34

МИК-ийн нөгөө бүдүүн пацаан аягүй бол бас яринаа. Гэхдээ, тэр окопондоо орсон шиг бгаам. МИК-ийг шалгана гэсэн чинь яг урд нь өргөдлөө өгсөн байгаа юм. ТУЗ нь зүгээр өгсөн өдөр нь хуралдаад явуулчихаж байгаа харагдсан. МУИС судлаач гэх нөхдүүд яг үнэндээ эдийн засаг яриал зурагтаар гараад байдаг нь цаанаас ХХБ л зохицуулдаг юм билээ. МИК бүдүүн пацаан 49-ийн луйвраар гарч ирээд гэрэл цохиулаад хүмүүс мэддэг болцон. Хаана явна, сахалын гар хурууны л үзүүр юм билээ. Банкны холбоо гэж өлбөрцөн юмну

Avatar

Иргэн 2022-11-09 103.143.41.2

Манайх шиг өндөр хүүтэй орон сууцны зээл хаана ч байхгүй. Банкууд мөнгө хүүлэгчид болсон, ямар ч бүтээн байгуулалт хийдэггүй байж хүмүүсийн мөнгөний гүйлгээ тутамд мөнгө авна, талх авсан мөнгөнөөс хүртэл 100 төгрөг авдаг, Монголд бүтээн байгуулалт хийхгүй байж хамгийн баян байгууллага банкууд болсон. Гадны банкаа оруулж ир, эсвэл орон сууцны зээлийн хүүгээ бууруул, өмнөх 8 хувийг ч гэсэн бууруул ядаж 6 хувь болго. 80 сая зээлээд 170 сая төлж байна зөв юмуу

Avatar

Монгол 2022-11-09 66.181.181.246

Монголбанкны хүү жилийн 12 хувь байхад 8 хувийн хүү ч банкны хувьд алдагдалтай. Тэр алдагдлын улс үүрдэг. Улс үүрнэ гэдэг нь би үүрнэ гэсэн үг. Би яагаад тэр зөрүүг төлөх естой юм бэ. Иддда түй май. Би инфляцаар төлөхгүй иддаа

Avatar

Зочин 2022-11-09 122.201.31.64

мөнгөнийхөө бодлогыг ч зөв барьж чадахгүй байж чухал царайлан ярилцлага өгөхөө больчихоо. та нар. Уул уурхайд банк л оролцож байна, бүх ашигтай байрлалтай газруудыг банкнууд л авсан. Хүмүүсийн бизнесийг судалж байгаад өөрсөндөө ашигтайгаар эргүүлдэг. харин ч улс төржилт байхгүй бол иргэдэд дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу болох байсан. Аль Алтанхуягийн засгийн газрын үед л ипотекийн зээлийг 5 хувь болгох боломжтой гэж байсан. Тэр чинь та нарын хуйвалдааныг мэдээд л тэгсэн хэрэг. Одоо больцг

Avatar

Зочин 2022-11-09 122.201.31.64

Луйврын систем боловсруулж хэрэгжүүлсэн хүмүүс юу ч гэж ярьж болно. Өнөөдөр Монгол банкинд итгэх итгэл байхгүй болсон. ард иргэдэд. Тэд долларын ханшин дээр тоглодог. Бүгд ББСБ тай. Түүгээрээ мөнгө хүүлдэг. Ипотекийг анхнаас нь л бизнес болгож явж ирсэн. Гэхдээ одоо нураах гээд байгаа шалтгаан чинь юу вэ, Идэш ууш чинь багадаад байна уу,дээрэмчидээ, Заавал тэгж их шимтгэл нэрээр хөөрхий амьдралд хөл тавьж байгаа залуусыг шулж болохгүй ш дээ. Монголын банкнууд асар баян. Монголд байгаа бүх ашиг

Avatar

зочин 2022-11-09 103.80.211.31

8 хувиа 6 болгочих тэгвэл төлж болох юм тэгэхгүй бол 2 жил гаруй үргэлжилсэн ковидын хямрал одоо ч арилаагүй юмны үнэ тэнгэрт тулсан энэ үед төлөх хэцүү байна

Avatar

Зочин 2022-11-09 103.14.36.18

Инфляци өндөр, өргөн хэрэглээний барааны өсөлттэй ийм үед зээл төлөөд эхлэвэл эдийн засаг хямарч банкуудын чанаргүй зээл нэмэгдэх байхдаа. Хүмүүсийн цалин орлого өсөөгүй байгаа нөхцөлд зээл төлөтийг хойшлуулсан зөв.

Avatar

Зочин 2022-11-09 122.201.22.29

Тогтохсүрэнд их сайн ойлгуулах хэрэгтэй

Avatar

Зочин 2022-11-09 203.17.23.221

Зөв шүү. Цаашид УИХ-ын гишүүдийн бизнес, төрийн үйл ажиллагаанд оролцох эрхийг хууль тогтоохоор хязгаарлах нь зөв.

Avatar

Зочин 2022-11-09 203.98.76.4

106.000 зээл авсан хүмүүс 3 сая хүний эрх ашгийг хөндөөд байна гэнэ үү? Ийм хортой аюултай зээл тэгвэл анхнаасаа гаргах хэрэг байсан юм уу?

Avatar

Зочин 2022-11-09 203.91.115.54

МАН-хаан ганц л зүйлийг гуйя бүр, зүгээр хэвийн явж байсан зээлд оролцоод бүр юу ч биш болгосон шүү та нөхөд. Одоо больж үзээрэй.

Avatar

Zochin 2022-11-09 192.82.70.204

chanargui zeeliin angilal dahi tsalingiin zeeliin ezleh huvi ussunbnalee. tgheer humuus orlogui bna. ipotek hoishluulah ni zuv yum bgaa.

Avatar

Зочин 2022-11-09 59.153.112.30

энэ өрийг тэглэх хэрэгтэй, улсад илүү ашигтай шүү дээ. одоо авсан байгаа айлууд хэрвээ зээлгүй болвол эдийн засаг маш их сэргэж худалдан авалтууд сайжрах болно

Avatar

Зээлээ төл 2022-11-09 202.9.40.23

чиний авсан зээлийг тэгээд хэн төлөх үү. наад хар амиа бодоод байлгүй чадна гэд гарын үсэг зураад авсан зээлээ төл. хэн ч чамайг хүчээр байрны зээлд оруулаагүй. харин орох шэд хүлээж байгаа зөндөө хүн бна

Avatar

оноч 2022-11-09 202.5.205.34

эдийн засгийн бодлого гэдэг талаас нь харвал байж болох хувилбар. Нөгөө талдаа шудрага ёсны талаас нь харвал хэн төлөх вэ, бусад нь яах вэ гэдэг асуудал. Одоо бол ингэж тавиад угаасаа явахгүй. гэхдээ ганц нэг хүн иймэрхүү санал бичиж л байдаг.

Avatar

Зочин 2022-11-09 192.82.64.158

Битгий хуцаад бай бас нэг луйварчин . Өр зээлээ өөрөө төл чи.

Avatar

2 2022-11-09 192.82.92.204

том тэнэгтээрэй. Ийм нийгэм хөгжих үү, Хорвоо дээр үнэгүй зүйл үгүй бөлгөө.

Avatar

Зочин 2022-11-09 192.82.68.114

ЗЭЛИИГ ТУЛУУЛ МАНГАРУУДА

Avatar

Зочин 2022-11-09 202.21.104.194

Энэ үнийн өсөлт, ажилгүйдэл хил гааль хаалттай байгаа нөхцөлд бол зөв алхам шүү. Харин ипотекийн зээл олгосон нэртэй дундаас нь зүгээр сууж байгаад мөнгө авдаг, иргэдээ шулдаг дамжлагуудыг халах шаардлагатай байна. Ер нь бол энэ зээл 3-5 хувь байх бүрэн боломжтой юм байна лээ.

Avatar

санаа 2022-11-09 192.82.92.204

Цалингүй ажил хийдэг ажилтантай бол болно. Дунд нь хүний хөдөлмөр яваад байгаа тул хүү нэмэгдэнэ. Тэгээд ч зах зээлийн биш хүү явах нь хэр бол доо

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж