Шүүх хоёр өөр хэргийг нэгтгэж шийдвэр гаргажээ

Хуучирсан мэдээ: 2022.11.08-нд нийтлэгдсэн

Шүүх хоёр өөр хэргийг нэгтгэж шийдвэр гаргажээ

Шүүх хоёр өөр хэргийг нэгтгэж шийдвэр гаргажээ

"No war" хөдөлгөөний таван иргэнд үүсгэсэн хоёр эрүүгийн хэргийн шүүх хурал гурав дахь өдрөө үргэлжилж шүүх шийдвэрээ гаргасан юм. Шүүх тэдгээр таван иргэнд зорчих эрхийг хязгаарлах ял оноожээ.

Тодруулбал, иргэн  Э.Одбаяр нь 2021 онд Дорнод аймагт болсон ослын талаар сошиал орчинд мэдээлэл түгээхдээ тус ослыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хамааралтай хүн үйлдсэн хэмээн хүнд гэмт хэрэгт гүтгэсэн. Уг асуудлаар МАН-ын Хууль эрх зүйн хэлтсээс Цагдаагийн байгууллагад хандаж үнэн мөнийг тогтоолгох хүсэлт гаргасан байдаг.

Уг гомдлын талаар өнөөдөр анхан шатны шүүхээс шийдвэр гарчээ. Уг шийдвэр нь гарахдаа анх гаргасан гомдол дээр иргэн Э.Одбаяр нарын холбогдох Хорих 461-р ангид хууль бусаар нэвтрэн орсон гэх хэргийг нэмж, хамтад нь шалгаж шүүхийн шийдвэр гаргасан байна. Дээрх тусдаа хоёр хэргийг прокурорын шатанд нэгтгэж нэг хэрэг болгон шалгаж,  шүүхийн шийдвэр гарсан байдаг.

Энэ талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан “МАН нь NoWar, NoNaadam хөдөлгөөний эсрэг болон хувь хүний үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө, жагсах цуглах эрхтэй холбоотой асуудлаар шүүхэд гомдол гаргаагүй бөгөөд хувь хүний үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, жагсах цуглах эрхийг хүндэтгэх болно. Ардчилсан нийгэмд хүний эрх нь бусдын эрх, нэр хүнд, нийтийн эрх чөлөөгөөр хязгаарлагдах учиртай билээ” хэмээн тайлбарлажээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж