Шигшээ багийн бүрэлдэхүүн зарлагдсан ч Д.Дэлгэрням багтсангүй

Хуучирсан мэдээ: 2022.11.08-нд нийтлэгдсэн

Шигшээ багийн бүрэлдэхүүн зарлагдсан ч Д.Дэлгэрням багтсангүй

Шигшээ багийн бүрэлдэхүүн зарлагдсан ч Д.Дэлгэрням багтсангүй

Монголын сагсан бөмбөгийн эрэгтэйчүүдийн үндэсний шигшээ багийн үндсэн бүрэлдэхүүн зарлагдлаа. Өмнөд Солонгосыг зорьсон 14 тамирчин, 3х3 шигшээ багийн Э.Дөлгөөн, Д.Дэлгэрням гэсэн нийт 16 тамирчнаас 12 нь багт сонгогдож, энэ долоо хоногт эхлэх 2025 оны Азийн наадмын урьдчилсан шатанд өрсөлдөх эрхийн төлөөх тоглолтуудад эх орноо төлөөлөхөөр болов.

Ийнхүү та бүхэндээ шигшээ багийн бүрэлдэхүүнийг танилцуулъя.

  1. Б.Билгүүн
  2. Т.Санчир
  3. Э.Дөлгөөн
  4. О.Энхбаатар
  5. С.Өрнүүнбилэг
  6. Э.Цэрэнбаатар
  7. О.Сэргэлэн
  8. А.Тэмүүжин
  9. Б.Болдбаатар
  10. А.Энхбаясгалан
  11. М.Өлзий-Орших
  12. А.Ананд

Д.Дэлгэрням, Г.Насанжаргал, Ц.Цэвээндорж, Г.Цэнгүүнбаяр зэрэг дөрвөн тоглогч хасагджээ. Мөн хилийн чандад байгаа Ш.Энхийн-Од, Д.Баясгалан, Н.Батбаяр нар тус тусын лигт тоглолттой учир энэ удаагийн тэмцээнд оролцох боломжгүй болов. Сүүлд гарсан мэдээллээр Д.Дэлгэрнямын нэрийг мэдүүлэгт оруулахаар FIBA руу хүсэлтээ өгчээ. Хэрэв хүсэлтийг хүлээн авбал дээрх 12 тоглогчийн нэг нь хасагдана.

Шигшээ багт чухал үүрэг гүйцэтгэнэ гэж байсан О.Эрдэнэцогт гартаа бэртэл аван энэ удаагийн тэмцээнийг өнжихөөр болжээ.

Шигшээ багийн тамирчид өчигдөр/2022.11.07/ лигийн шилдэг тамирчидтай нөхөрсөг тоглолт хийн 96-87 гэсэн харьцаатай хожсон. Лигийн багт Т.Ууганбаяр, Д.Мөнхтүвшин, М.Тэлмэн, Д.Дөлгөөнмөрөн, Б.Мөнхболд, О.Ууганбаяр, Г.Мэндбаяр зэрэг тоглогчид багтсан юм.

Шигшээ багийн дасгалжуулагчдаар Ч.Ижилболд, А.Алтан-Очир, Ц.Чинзоригт, Ц.Азбаяр нар ажиллаж байна.

Монголын шигшээ баг арваннэгдүгээр сарын 11-ний өдөр Малайзын эсрэг, 12-нд Таитигийн эсрэг, 13-нд Вьетнамын эсрэг, 14-нд Тайландын эсрэг тус тус тоглоно.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
БурууБуруу
8
ЗөвЗөв
7
ГайхмаарГайхмаар
4
ХөөрхөнХөөрхөн
4
ХарамсалтайХарамсалтай
4
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж