Хуримтлалтай Монгол аяны 10 хоног тутмын азтай 30 харилцагч тодорлоо

Хуучирсан мэдээ: 2022.11.08-нд нийтлэгдсэн

Хуримтлалтай Монгол аяны 10 хоног тутмын азтай 30 харилцагч тодорлоо

Хуримтлалтай Монгол аяны 10 хоног тутмын азтай 30 харилцагч тодорлоо

 

Жил бүр Худалдаа, хөгжлийн банкнаас зохион байгуулдаг Хуримтлалтай Монгол аяны 10 хоног тутмын ээлжит азтай 30 харилцагч тодорлоо. Хуримтлалтай Монгол 2022 аян үргэлжилсээр нийт 340 харилцагчийн хадгаламжийг урамшуулж, СУПЕР УРАМШУУЛЛЫН тохирлоор 1 өрөө байр болон зуслангийн байрны эздийг тодруулаад байна.

Мөн 2022.12.31-ний өдрийг дуустал 10 хоног тутам 30 харилцагчаа урамшуулсаар байгаа юм. ХХБ-ны харилцагч та 6 ба түүнээс дээш сарын хугацаатай хадгаламж нээн орлого нэмсэн 100,000₮ тутамдаа урамшууллын 1 эрх авч оролцох боломжтой билээ.

Урамшууллын эзэн болсон харилцагчийн сэтгэгдэл :

– Би 2010 оноос эхлэн хадгаламжийн данс үүсгэж, хуримтлал хийх болсон. Энэ 12 жилийн хугацаанд огт хадгаламжаа цуцалж, мөнгөө авч байгаагүй. Улам л нэмж хуримтлуулсаар байна. Учир нь хүнд гэнэтийн ямар ч зүйл тохиолдож болно. Учирч болзошгүй эрсдэлээ бусдад төвөг болохгүйгээр өөрөө зохицуулах чадвартай байх хэрэгтэй гэж би боддог. Бусад хүмүүсийг ч бас хуримтлуулж сураасай гэж уриалж байна. Мөн энэ сайхан аяныг зохион байгуулж буй Худалдаа, хөгжлийн банкны хамт олондоо ажлын их амжилтыг хүсэн ерөөе. Баярлалаа.

Э.Шинэбаяр /Худалдаа, хөгжлийн банкны Иргэдийн хамтын ажиллагааны хэлтсийн захирал/

– Жил бүр зохион байгуулдаг уг аянаараа бид “Хуримтлалтай Монгол” иргэдийг бий болгохыг зорьж байгаа юм. Энэ оны нийт урамшууллын эздийн 43% нь хүүхэд, ахмад настан болон оюутан залуус маань байна. Харин үлдсэн 57%-ийг төрийн болон хувийн байгууллагад ажилладаг, хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэд эзэлж байна. Үүнээс харахад Хуримтлалтай Монгол аян маань зорилгоо биелүүлж бүх насны бүлгийг хамарч урамшуулж чадаж буйдаа баяртай байна.

Манай энэ удаагийн аян 2022 оныг дуустал үргэлжлэх бөгөөд оны эцэст СУПЕР УРАМШУУЛАЛ болох ОУ-ын Найрамдал зуслан явах замд байрлах 122 м2 Таун Хаусын эзнээ тодруулна. Супер тохиролд  2022.09.01 – 12.31-ний хооронд цуглуулсан урамшууллын бүх эрхээрээ оролцох боломжтой. Банкныхаа бүх харилцагчдад аз хүсэн ерөөе өө.

ХУРИМТЛАЛТАЙ МОНГОЛ ҮРГЭЛЖИЛСЭЭР

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж