БАЙР СУУРЬ: Улс төрийн өнгө аястай шийдвэр гарах гээд байна

Хуучирсан мэдээ: 2022.11.08-нд нийтлэгдсэн

БАЙР СУУРЬ: Улс төрийн өнгө аястай шийдвэр гарах гээд байна

БАЙР СУУРЬ: Улс төрийн өнгө аястай шийдвэр гарах гээд байна

УИХ дахь МАН-ын бүлэг өнгөрсөн Даваа гариг (2022.11.07)-т ээлжит хуралдаанаа хийж, иргэдийн ипотекийн хөнгөлөлттэй зээлийн эргэн төлөлтийн хугацааг ирэх оны эхний өдрөөс дахин сунгахаар ярилцаж буй талаараа мэдээлсэн билээ. Энэхүү зээлийн эргэн төлөлтийг хойшлуулснаар эдийн засагт ямар нөлөө үзүүлэх талаар эдийн засагчдын байр суурийг сонирхлоо.

"ИПОТЕКИЙН ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛ АВАХ ДАРААГИЙН ХҮМҮҮСИЙН ЭРХ ХААГДАНА ГЭСЭН ҮГ"

Бизнесийн ухааны доктор, эрх зүйч Б.ЛХАГВАЖАВ:

-Ипотекийн зээлийн хүүгээ төлөөд, 15-20 жил үргэлжлэх процессын өмнө нь цар тахлын үед зогсоосон. Ипотекийн хөнгөлөлттэй зээлийн эргэн төлөлтийг дахин хойшлуулж, хугацааг нь сунгавал дараагийн ипотекийн зээл авах хүмүүсийн эрх хаагдаж байна гэсэн үг. Хоёрдугаарт, хуримтлагч хүүнүүд үндсэн төлбөр тэртэй тэргүй хойшилж байгаа болохоос биш огт байхгүй болоогүй шүү дээ. Ялангуяа 2020, 2021 оны цар тахлын үеийнх. Тиймээс иргэнд дахиад бөөн өр нэмэгдэнэ гэсэн үг. Тийм учраас төр хэт сайхан зан гаргаж, хүний үүрэх ёстой ачааг хэт хүндрүүлбэл дараа нь иргэд өөрсдөө хохирно.

"ИПОТЕКИЙН ЗЭЭЛИЙН ЭРГЭН ТӨЛӨЛТИЙГ ХОЙШЛУУЛБАЛ БАНК, САНХҮҮГИЙН БАЙГУУЛЛАГУУДАД НЭЛЭЭД ХҮНД ТУСНА"

Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвийн захирал Б.ЛАГШМИ:

-Ипотекийн хөнгөлөлттэй зээлийн эргэн төлөлтийг хойшлуулах нь буруу гэж бодож байна. Яагаад вэ гэхээр одоо бид гадна, дотно болж байгаа үйл явдлыг цогцоор нь харах ёстой болчихоод байна. Ипотекийн зээлийн эргэн төлөлтийг хойшлуулбал банк, санхүүгийн байгууллагуудад нэлээд хүндээр тусахаар харагдаж байна. Банкуудын үйл ажиллагаа гол эх үүсвэр бүтээгдэхүүн зээл, мөнгө санхүүгээр явдаг учир зээлийг эргэн төлөх нөхцөл байдлыг нь хойшлуулаад байвал нэгд, эргээгээд банкуудыг татаж унагах, банкуудын үйл ажиллагаанд доголдол үүсгэхэд нэлээн том нөлөө үзүүлэх болов уу.

Хоёрт, банкуудынхаа үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцчихоод, УИХ-аар Гадаадын хөрөнгө оруулалтын мэргэшсэн банк бил үү тийм өөр төрлийн банк оруулж ирээд, гадаадын банкинд давуу эрх олгоод явна гэдэг нь дотоодын банкуудаа албаар татаж унагааж байгаа юм шиг харагдаад байна. Өнөөдөр ард иргэд, өрхүүдийн орлого нэлээн буурсан, дээрээс нь инфляцид нэлээн том нөлөө үзүүлж байгаа учраас нэг талаас иргэдэд эерэгээр нөлөөлнө. Хэдийгээр эерэгээр нөлөөлж буй боловч хугацааг нь сунгаж байгаа учраас бонгино хугацаанд эерэгээр нөлөөлнө үү гэхээс урт хугацаанд нэг их нөлөө байхгүй л дээ.

"ЗӨВХӨН УЛС ТӨРИЙН ӨНГӨ АЯСТАЙ ШИЙДВЭР ГАРАХ ГЭЭД БАЙНА"

СЭЗИС-ийн багш, эдийн засаг Б.ДЭЛГЭРСАЙХАН:

-Эдийн засаг талаасаа харвал буруу. Бид таван удаагийн шийдвэрээр хоёр жил орчим хойшлуулчихаад байна. Сарын 30-40 тэрбум төгрөгийн санхүүжилт хойшлоод байх шигб айна. Бараг нэг их наяд шаху төгрөгийн хойшлуулалт хийгдчихлээ. Эдийн засгийн энэ хэцүү нөхцөл байдалд тогтолцоогоо аврах нь илүү чухлаас гадна эдийн засгийг хэвийн горимд нь оруулах үйлдолүүдийг хиймээр байна. Тэр зарчмаараа би эсрэг байр суурьтай байна. Энэ удаа зөвхөн улс төрийн өнгө аястай шийдвэр гарах гээд байна гэж би ойлгож байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж