Монгол Улсад уул уурхай, хүнд үйлдвэр, газрын тос, барилга, эрчим хүч зэрэг салбаруудад бүтээн байгуулалт нэмэгдэхийн хэрээр тос, тосолгооны материалын хэрэгцээ нэмэгдсээр байна. 2022 оны III улирлын байдлаар манай улс 26.5 мянган тонн хүнд машин, механизмын тос тосолгооны материалыг 163.7 тэрбум төгрөгөөр импортолсон нь өмнөх жилийн мөн үеэс 55 орчим хувиар өсжээ.
Харин аж үйлдвэрийн суурь хэрэгцээний нэг болох дизелийн түлшний импортыг авч үзвэл сарын хэрэглээ нь 80 мянга орчим тонн бөгөөд ОХУ-аас ихэвчлэн импортолдог. Гэхдээ сүүлийн жилүүдэд БНХАУ-аас дизелийн түлш, тос, тосолгооны материал импортлох хэмжээ аажмаар өсөж, тус улсын компаниуд өрсөлдөхүйц үнэ, шуурхай үйлчилгээг санал болгож байна.
Тухайлбал, “China Oil HBP” группийн хөрөнгө оруулалттай “Эйч Эйч Ай” ХХКомпани нь хүнд даацын машин, түүний сэлбэг, тос, тосолгооны материал болон химийн бодисын ханган нийлүүлэлтийг тогтмол хийж зах зээлээ улам тэлсээр байна. Тус компани нь анх 2007 онд Монголын цорын ганц газрын тосны хайгуул, олборлолтын төсөл гэгдэх “Дачин тамсаг” төсөлд хөрөнгө оруулагч Petro China компанийн газрын тосны нэгдсэн байгууламжийн тоног төхөөрөмжийг нийлүүлэн байгуулагджээ. Түүнээс хойш Монголын уул уурхайн салбарын хүнд машин механизм, сэлбэг хэрэгсэл, тос тосолгооны материалыг Сингапур болон БНХАУ-аас нийлүүлж байна. Жишээ нь, Энержи Ресурс, Эрдэнэс таван толгой, Монголросцветмет, Баялаг энержи ресурс, МАК, Шинэ онгоцны буудал зэрэг аж ахуй нэгж байгууллагууд нь тэдний байнгын хамтрагчид юм. Энэ мэтээр тогтвортой харилцагчийн тоо жил тутам 50 орчим хувиар нэмэгдэн эдүгээ 80 гаруй болж, жилд дунджаар 470 мянга орчим тос борлуулан улсын төсөвт 10 тэрбум төгрөгийн татвар төлжээ.
Тус компани нь одоогоор Sinopec, Sinotruck, Yuangen, Shaсman, Foton брэндүүдийн албан ёсны дистрибьютерээр ажиллаж байна.
“Эйч Эйч Ай” ХХКомпанийн Монголын зах зээлд нийлүүлдэг гол бүтээгдэхүүн нь Sinopec брэндийн тос, тосолгооны материал юм. Sinopec (China Petroleum & Chemical Corporation) нь Хятадын хамгийн том тос үйлдвэрлэгч компани ба жилдээ 1.7 сая тонн тос үйлдвэрлэдэг бөгөөд тус улсын тосны нийлүүлэлтийн 35 хувийг эзэлдэг. Дэлхийн 50 гаруй орон руу суурь тосоо мөн нийлүүлдэг байна. Уг компани нь 2008 онд Бээжингийн олимпын тосны спонсор болж, мөн Хятадын сансрын агентлагтай хамтран сансрын хөлгийн тосыг бүтээжээ.
Монголд хэрэглэгддэг тос, тосолгооны материалын 70 гаруй брэнд байдгаас Sinopec эхний 10-т ордог бөгөөд жил болгон таван хувиар борлуулалт өссөн дүнтэй байдаг талаар “Эйч Эйч Ай” ХХКомпанийн худалдаа борлуулалтын албаны ахлах менежер М.Ариунсайхан ярилаа. Түүний онцолж хэлснээр цаашдаа тэд дизель түлшний зах зээлд хөл тавих төлөвлөгөөтэй байгаагаа хуваалцлаа. Ингэхдээ татан нийлүүлэх хугацааг 14 хоногоос хэтрүүлэхгүй байж боломжийн үнээр санал болгож буй нь энэ чиглэлд хүчтэй өрсөлдөгч болохоор хүлээлттэй байна.
БНХАУ-аас дизелийн түлш татан нийлүүлэх хугацааг 14 хоногоос хэтрүүлэхгүй байж боломжийн үнээр санал болгоно.
Хаяг: Хан-Уул дүүрэг, 1р хороо, Чингисийн өргөн чөлөө – 26, Залуу монгол оффис 506 тоот
Утас: 77013088, 99106026
Вебсайт: www.hhi.mn
Facebook page: https://www.facebook.com/SinopecMongolia
Холбоотой мэдээ