Донецк дахь орос цэргүүд гомдол мэдүүлжээ

Хуучирсан мэдээ: 2022.11.08-нд нийтлэгдсэн

Донецк дахь орос цэргүүд гомдол мэдүүлжээ

Донецк дахь орос цэргүүд гомдол мэдүүлжээ

Украины зүүн хэсгийн Донецк мужид тулалдаж буй явган цэргийн 155 дугаар бригадын цэргүүд ОХУ дахь захирагчдаа захидал илгээжээ. Тэд ойлгомжгүй тулалдаанд орсон гэж уг захидалдаа гомдоллосон байв.

“Генерал Мурадов болон түүний хүргэн ах Ахмедов нар биднийг дахин үл ойлгогдох тулалдаанд оруулсан. Тэд Жанжин штабын дарга Герасимовын нүдэнд сайхан харагдаж, магтуулахын тулд ийм үйлдэл хийсэн. Агуу командлагчдын гайхамшигтай төлөвлөсөн довтолгооны үр дүнд бид сүүлийн дөрөв хоногийн дотор 300 орчим хүнээ алдлаа. Мөн техник хэрэгслийнхээ 50 хувийг алдсан. Энэ бол зөвхөн манай бригад. Командлагчид эдгээр баримтыг нуун дарагдуулж, хариуцлага хүлээхээс айж байна. Тэд хохирогчдын албан ёсны тоо баримтыг гуйвуулж байна. Мурадов, Ахмедов гэх мэт хүмүүст хэдий болтол шагнал хүртэхийн тулд олон хүний амь нас хохироохыг нь зөвшөөрөх вэ?” гэж тэд фронтоос бичжээ. Уг захидалд хэчнээн цэрэг гарын үсэг зурсан зэрэг нь тодорхойгүй байна.

Донецк мужид үргэлжилж буй тулааныг Украины ерөнхийлөгч Зеленский “эзлэн түрэмгийлэгчдийн солиорлын хамгийн том голомт” гэж нэрлэсэн. “Тэнд өдөр бүр хэдэн зуугаараа үхэж байна. Тэнд шууд утгаараа эзлэн түрэмгийлэгчдийн цогцос дүүрэн байна” гэж тэр хэлэв.

Цэргүүд Алс Дорнод дахь Приморийн хязгаарын захирагч Олег Кожемякод захидлаа илгээсэн. Гэтэл захирагч Олег Кожемяко алдагдлаа хүлээн зөвшөөрсөн ч тийм сүйдтэй биш гэж хэлжээ. “Бид фронтод байгаа тэнгисийн явган цэргийн командлагчидтай холбоо тогтоосон. Алдагдал байх нь байна, гэхдээ тийм ч том биш. Тэд цэргүүдийг алдагдлыг нэлээд хэтрүүлсэн” гэж хэлсэн байна.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ХарамсалтайХарамсалтай
14
ХахаХаха
5
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж