"No war" хөдөлгөөний 5 иргэнд зорчих эрхийг хязгаарлах ял оноожээ

Хуучирсан мэдээ: 2022.11.08-нд нийтлэгдсэн

"No war" хөдөлгөөний 5 иргэнд зорчих эрхийг хязгаарлах ял оноожээ

"No war" хөдөлгөөний 5 иргэнд зорчих эрхийг хязгаарлах ял оноожээ
НЭМЭЛТ: 18:40 цаг 

Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч Э.Одбаярт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч Ц.Чинбат, Б.Билгүүн, Л.Ганхөлөг, Б.Бямбагэрэл нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тус тус Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх нь хянан хэлэлцээд:

Шүүгдэгч Э.Одбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “худал мэдээлэл тараах” гэмт хэрэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бүлэглэн хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч Ц.Чинбат, Б.Билгүүн, Л.Ганхөлөг, Б.Бямбагэрэл нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бүлэглэн хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Шүүгдэгч Э.Одбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 /хоёр/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Чинбатыг оршин суугаа газар болох Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрээс 1 /нэг/ жилийн хугацаанд гарахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ял, шүүгдэгч Б.Билгүүнийг оршин суугаа газар болох Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс 1 /нэг/ жилийн хугацаанд гарахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ял, шүүгдэгч Л.Ганхөлөгийг оршин суугаа газар болох Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээс 1 /нэг/ жилийн хугацаанд гарахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ял, шүүгдэгч Б.Бямбагэрэлийг оршин суугаа газар болох Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс 1 /нэг/ жилийн хугацаанд гарахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ял тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Э.Одбаярт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял дээр мөн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 /хоёр/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн нийт 1 /нэг/ жил 2 /хоёр/ сарын хугацаанд оршин суугаа газар болох Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ялаар тогтоож шийдвэрлэв.


Шүүхээс тус хөдөлгөөний таван иргэнийг тус бүрийн дүүргээс гарах эрхийг нэг жилийн хугацаатайгаар хязгаарлажээ. Тодруулбал, Э.Одбаярыг 1.2 жилээр, бусад иргэнийг нэг жилээр өөрийн оршин суугаа дүүргээс гарахыг  хязгаарлажээ.

"No war" хөдөлгөөний таван иргэнд үүсгэсэн хоёр эрүүгийн хэргийн шүүх хурал гурав дахь өдрөө үргэлжилж байна. Тэднийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн гомдол болон "Nodoublestandart" хөдөлгөөн Засгийн газрын "Цахим үндэстэн" шоуг шүүмжилсэн иргэдийг 461 дүгээр хорих ангид хууль бусаар хорьсныг эсэргүүцэж, "хүн оргуулсан" гэх үндэслэлээр шүүж байна.

Б.Бямбагэрэлийг 24 сараар Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс гарах эрхийг хязгаарласан бол Э.Одбаярын 19 сар, Ц.Чинбатыг 12 сараар, Б.Билгүүн, Л.Ганхөлөг нарыг тус тус найман сар цагдан хорих саналыг прокурор гаргажээ.

Э.Одбаярын хувьд хоёр эрүүгийн хэрэгт холбогдсон. Мөн зөрчлийн зургаан хэргийн таван хэрэгт хамаатай. Тэрбээр "Эдгээр хэргийн нэг нь ОХУ-ын Элчин сайдын яамны гадна байрлах самбарт халдсан гэсэн бол дөрөв нь зөвшөөрөлгүй жагсаал зохион байгуулсан гэх үндэслэлээр шалгаж байгаа. Зөрчлийн шийтгэл 10 орчим бөгөөд бүгд 20 удаагийн шүүх хурлаар орсон. Нийт 48 цаг баривчилсан зургаан хүний нэг нь би. Мөн 30 хоног цагдан хоригдсон хоёр хүний нэг нь би. Мэдүүлэг, байцаалтад 57 удаа дуудагдсан хүний нэг, таван удаагийн гүтгэлгийн дөрөвт нь миний нэр байгаа. Яллагдагчаар татагдсан зургаан хүний нэг нь би. Цагдаа нар 10 гаруй удаа миний биед халдаж, 21 удаа эд зүйлээ булаалгасан. Сүрдүүлэг заналхийлэлд 115 удаа өртөж, дур зоргоор 10 удаа баривчилж саатуулсан" тухай ярьсан байдаг.

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
БурууБуруу
6
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж