2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр энгийн арилжаагаар 40 хувьцаат компанийн 162,954,750 төгрөгийн үнийн дүн бүхий 497,901 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 15 компанийн хувьцааны ханш өсөж, 22 компанийн хувьцааны ханш буурсан бол 3 компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс "Евроазиа Капитал холдинг" ХК (SUN +14.88%), "Женко тур бюро" ХК (JTB +6.83%) болон "Ремикон" ХК (RMC +5.16%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Жидакс" ХК (SOH-14.50%), "Ногоон хөгжил үндэсний нэгдэл" ХК (JLT -14.29%) болон "Ариг гал" ХК (EER -14.06%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.
Өнөөдрийн арилжаагаар хөрөнгө оруулалтын 2 сангийн 18,683 ширхэг нэгж эрхийг 13,370,209 төгрөгөөр арилжааллаа.
ТOP-20 индекс 1.52 хувиар буурч, 34091.72 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 5,532,227,263,498 төгрөг боллоо.
Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ
Холбоотой мэдээ