Антарктидад Covid-19-ийн халдвар дэгдэв

Хуучирсан мэдээ: 2022.11.08-нд нийтлэгдсэн

Антарктидад Covid-19-ийн халдвар дэгдэв

Антарктидад Covid-19-ийн халдвар дэгдэв

Антарктид дахь АНУ-ын шинжлэх ухааны судалгааны станцад Covid-19-ийн халдвар гарчээ. Тиймээс АНУ-ын албаныхан алслагдсан станц руу аялахаа түр хугацаанд зогсоов.

“АНУ-ын Үндэсний шинжлэх ухааны сан бүс нутаг дахь Covid-19-ийн халдварын тархалтыг зогсоохын тулд 14 хоногийн турш тив рүү чиглэсэн бүх аяллыг түр зогсоож байна” гэж Бямба гаригт мэдээлжээ. Гэхдээ уг түр хоригт эрүүл мэнд, аюулгүй байдлын үүднээс зайлшгүй шаардлагатай зорчихыг оруулаагүй болно. Тус станцад эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх эмнэлэг байдаг.

Covid-19-өөр судалгааны станц дахь хүмүүсийн 10 хувь нь өвджээ. МакМурдо станцад одоогоор 885 хүн ажиллаж амьдарч буй. Бүх оршин суугчийг “KN-95” маск тогтмол зүүхийг зөвлөөд байна.

МакМурдо станц бүтэн жилийн турш ажилладаг. Гэхдээ Антарктидын зуны улирал буюу арваннэгдүгээр сард хээрийн судалгаа хийхээр олон эрдэмтэн тус тивийг зорьдог аж. Энэ чухал үеэр Covid-19-ийн халдвар дэгдсэн нь станц дахь судалгаа шинжилгээний үйл ажиллагаанд ямар нөлөө үзүүлэх нь тодорхойгүй.

Эх сурвалж: NBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж