“12 дугаар ангийн хүүхдүүд нулимс асгаруулагч хий цацжээ”

Хуучирсан мэдээ: 2022.11.08-нд нийтлэгдсэн

“12 дугаар ангийн хүүхдүүд нулимс асгаруулагч хий цацжээ”

“12 дугаар ангийн хүүхдүүд нулимс асгаруулагч хий цацжээ”

НЭМЭЛТ: 14:10 цаг 

Цагдаагийн байгууллагаас "Дархан-Уул аймаг, Дархан сум "Оюуны ирээдүй" сургуулийн А байранд газ алдсан юм шиг байна" гэсэн мэдээллийг арваннэгдүгээр сарын 08-ны 11:05-д авч шалгалтын ажиллагааг явуулахад тус сургуулийн 12 дугаар ангийн сурагч эрэгтэй С, эмэгтэй Э нар нь БНХАУ д үйлдвэрлэсэн байж болзошгүй хаяг шошготой харуул хамгаалалтын зориулалт бүхий нулимс асгаруулагч гэх цацлага их завсарлагааны үеэр нэг дөвхарын цайны газрын кордиорт нэг удаа цацсан байдал нь камерийн бичлэг болон эд мөрийн баримтыг хогийн саванд хаяснаа өөрсдөө зааж өгсөн байдлаар тогтоогдсон" гэв.

УРЬДЧИЛСАН БАЙДЛААРАМЬСГАЛ БООГДУУЛАГЧ ХЭРЭГЛЭСЭН БАЙЖ БОЛЗОШГҮЙ

НЭМЭЛТ: 12:50 цаг 

Уг асуудлаар Дархан-Уул аймгийн Засаг даргын орлогч Б.Жавхлан газар дээр нь ажиллаж байгаа аж. Тэрбээр эцэг эхчүүдэд, хэвлэлийнхэнд мэдээлэл өгөхдөө "Аймгийн хэмжээнд холбогдох албаныхан учир шалтгааныг тодруулахаар бүрэн бүрэлдэхүүнээр ажиллаж байна. Одоогийн байдлаар сургууль дээр ОБЕГ, Тагнуулын байгууллага, цагдаагийн албаныхан шалгалт хийж байгаа. Урьдчилсан байдлаар гараар буюу механикаар цацдаг амьсгал боогдуулагч хэрэглэсэн байж болзошгүй нөхцөл илэрсэн. Гэхдээ энэ бол урьдчилсан мэдээлэл. Шалгалт дуусахаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх болно. Санаатай үйлдэл эсэхийг тогтооно. Тиймээс эцэг, эхчүүд санаа зоволтгүй тайван байх ёстой" гэлээ.

Харин цэцэг эхчүүдийн төлөөлөл Дархан-Уул аймгийн эмнэлэг дээр цуглараад байна. Тэд "хүүхдийн хувцсанд ямар нэг онцгой үнэр шингэсэн байна. Үүнийг тогтоож өгнө үү" гэж тус аймгийн Засаг даргын орлогчид уламжиллаа.

Эрүүл мэндийн яамнаас өгсөн мэдээллээр "Нийт 31 хүүхэд, 6 том хүн эмнэлэгт хэвтүүлээд байна. Хоёр том хүн эрчимтэд хэвтсэн байна. Нэг нь ухаан балартсан ярьж чадахгүй байдалтай, нөгөө нь мөчид татаад байна толгой хүчтэй өвдөөд байна гэсэн байдалтай. Одоогоор 31 хүүхдэд эмчилгээ хийж байна. Бүх хүнд хоолой хорсох, толгой өвдөх зовиуртай байна.


"СУРГУУЛЬД ЯМАР ХИЙ АЛДСАНЫГ ТОГТООХООР АЖИЛЛАЖ БАЙНА"

Дархан-Уул аймгийн ерөнхий боловсролын лаборатори “Оюуны ирээдүй” цогцолбор сургуулийн хичээлийн А байранд өнөөдөр /2022.11.08/ тодорхойгүй хий алдагдаж, олон хүүхэд эмнэлгийн тусламж авч байгаа талаар тус аймгийн хэвлэлээр мэдээлж буй. Энэ талаар Дарханы Боловсрол Шинжлэх ухааны газар болон сургуулиас  тодрууллаа.

Оюуны ирээдүй цогцолбор сургуулийн захиргаанаас өгч байгаа мэдээллээр “Ямар хий алдсан болохыг тогтоохоор Онцгой, цагдаагийн алба хаагчид ажиллаж байна.

Хий хичээлийн хоёрдугаар цагийн дундуур алдагдаж, газ шиг үнэр гарч хүүхдүүд ханиалгаж эхэлсэн. Багш нар сурагчдын аюулгүй байдлыг хангаж сургуулиас гарахыг зөвлөсөн.

Хүүхдүүд олноор ханиалгаж эхэлсэн даруйд яаралтай түргэн тусламж дуудаж, онцгой байдлын албанд дуудлага өгсөн. Одоогоор урьдчилсан дүгнэлт гараагүй. Эхлээд хүүхдүүдэд яаралтай тусламж үзүүлсэн. Одоо багш, ажилчдад эмнэлгийн байгууллага тусламж үзүүлж байгаа. Сургуулийн захиргааны ажилчид болон эцэг эхчүүдийн төлөөлөл бүгд байна” гэлээ.

103: ЭХНИЙ ЭЭЛЖИД ХҮЧИЛТӨРӨГЧИЙГ НӨХӨХ ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА

Яаралтай тусламж авахаар 40 гаруй хүүхэд, 10 орчим багш, ажилчид ирсэн. Эхний ээлжид хүчилтөрөгчийн дутагдалд орсон эсэхийг шалгаж, аппарат шалгаж, шингэж хийж байгаа.

Хордлогод орсон байж болзошгүй, шингэн дутагдсан, ханиалгасан, хүчилтөрөгчийн дутагдалд орсон хүүхдүүд олноор ирсэн. Биеийн байдал нь хүнд, хүндэвтэр хүүхэд байхгүй. Ихэнх нь анхан шатны тусламж шаардлагатай хүүхдүүд ирсэн.

Газ дэлбэрсэн, нулимс асгаруулагч цацсан эсэхийг эмнэлгийн байгууллага тогтоохгүй. Холбогдох албаны хүмүүсийн дүгнэлт гарах хүртэл бид яаралтай тусламж авахаар ирж буй хүмүүст эмнэлгийн үйлчилгээг л үзүүлнэ гэх хариултыг Дархан-Уул аймгийн яаралтай тусламжийн газраас өглөө.

Эмчилгээ эрхэлсэн орлогчийн хэлж байгаагаар хүүхдүүдийн биеийн байдал хэвийн болж байгаа аж. Гэхдээ 11:00 цагаас хойш 50 орчим хүнд анхан шатны тусламж үзүүлсэн гэв.

Албаны дүгнэлт урьдчилсан байдлаар гарахаар сургуулийн захиргаанаас тайлбар хийх юм байна.

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ГайхмаарГайхмаар
4
ХарамсалтайХарамсалтай
2
ХахаХаха
2
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж