АНУ-аас Их Британид байгалийн хий нийлүүлнэ

Хуучирсан мэдээ: 2022.11.08-нд нийтлэгдсэн

АНУ-аас Их Британид байгалийн хий нийлүүлнэ

АНУ-аас Их Британид байгалийн хий нийлүүлнэ

Их Британийн ерөнхий сайд Риши Сунак Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх "COP27" дээд хэмжээний уулзалтад оролцсон. Тэр энэ уулзалтын дараа АНУ-тай байгалийн хийн томоохон гэрээ байгуулах болсноо зарлав. Хэлэлцээр эцсийн шатандаа байгаа бөгөөд нэг юмуу хоёр долоо хоногийн дараа зарлах боломжтой аж. Мөн АНУ-ыг ирэх онд 10 тэрбум шоо метр шингэрүүлсэн хий нийлүүлнэ гэж найдаж буйгаа хэллээ.

Одоогоор үнийн маргаан үргэлжилсээр байна. Тиймээс хэлэлцээрийг олон нийтэд зарлах үед тодорхой тоо хэлэхгүй байх магадлалтай юм байна. АНУ-ын нийлүүлэх хийн хэдэн хувь нь энэ өвөл Их Британийн эрчим хүчний системийг хангах нь тодорхойгүй байна.

АНУ энэ оны эхээр дайны улмаас үүссэн эрчим хүчний хямралыг даван туулах хүчин чармайлтын хүрээнд Европын холбоонд 15 тэрбум шоо метр хий нийлүүлэхээр тохиролцсон. Тус улсын засгийн газрын тооцоолсноор 2025 он гэхэд гурван шинэ үйлдвэр бүрэн ашиглалтад орох хүртэл АНУ-ын байгалийн хий үйлдвэрлэгчдийн нийлүүлэлтийн чадвар бага багаар нэмэгдэх аж. Уг үйлдвэрүүд энэ улиралд хүлээгдэж буй 11.75 тэрбум шоо фут байгалийн хийн экспортод өдөрт 5.7 тэрбум шоо футыг нэмэх юм.

Дашрамд дурдахад, энэ онд Британийн 12 эрчим хүчний нийлүүлэгч дампуурч, хоёр сая гаруй хэрэглэгч хохирчээ.

Эх сурвалж: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж