Ш.Энхийн-Од улирлын эхний тоглолтдоо гялалзав

Хуучирсан мэдээ: 2022.11.08-нд нийтлэгдсэн

Ш.Энхийн-Од улирлын эхний тоглолтдоо гялалзав

Ш.Энхийн-Од улирлын эхний тоглолтдоо гялалзав

Дэйтоны их сургуулийн “Flyers” баг “NCAA”-ийн шинэ улирлын нээлтийн тоглолтоо Линденвуд их сургуулийн эсрэг хийлээ. “UD” аренад нийт 13 мянга гаруй хүн цугласан бөгөөд уг тоглолтод Ш.Энхийн-Од гарааны бүрэлдэхүүнд нэрлэгдэж, “Flyers”-ийн өмсгөлтэй албан ёсны анхны тоглолтдоо оролцов.

Ш.Энхийн-Од “NCAA”-ийн нэгдүгээр дивизонд тоглосон Монголын анхны сагсан бөмбөгч болжээ.

Тус тоглолтод талбайн эзэд өрсөлдөгчөө 73-46 гэсэн харьцаатай хожиж, урт удаан улирлаа хожлоор эхлүүллээ. Ш.Энхийн-Од анхны тоглолтдоо гялалзаж, 14 оноо, 5 ашигтай дамжуулалт, 3 самбараас бөмбөг авалт толилуулжээ.

Дээрх тоглолтын шилдэг агшнаар Ш.Энхийн-Одын Холмест өгсөн дамжуулалт тодорчээ.

“Flyers” багийн бусад мэдээллийн тухайд Малачи Смит, Коби Бреа, Ричард Амаефул гэсэн гурван тамирчин нь гэмтэлтэй байгаа бол Калеб Вашингтон нэг тоглолтоор торгуулсан аж.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж