АНУ-ын сонгуульд ОХУ хөндлөнгөөс оролцсоныг хүлээн зөвшөөрчээ

Хуучирсан мэдээ: 2022.11.08-нд нийтлэгдсэн

АНУ-ын сонгуульд ОХУ хөндлөнгөөс оролцсоныг хүлээн зөвшөөрчээ

АНУ-ын сонгуульд ОХУ хөндлөнгөөс оролцсоныг хүлээн зөвшөөрчээ

Путины холбоотон, олигархи Евгений Пригожин өчигдөр /2022.11.07/ АНУ-ын сонгуульд Орос хөндлөнгөөс оролцсоныг хүлээн зөвшөөрчээ. "АНУ-ын Конгрессын сонгуульд Орос хөндлөнгөөс оролцох магадлалтай юу?" гэсэн сэтгүүлчийн асуултад Пригожин "Орос АНУ-ын ардчиллын үйл явцад хөндлөнгөөс оролцсон, оролцож байгаа, цаашид ч оролцох болно" гэж хариулсан. Түүний тайлбар хэр ноцтой эсэх нь тодорхойгүй бөгөөд ёжилж хэлсэн ч байж магадгүй юм.  Гэвч АНУ-ын хэд хэдэн сонгуульд хөндлөнгөөс оролцсон гэж буруутгагдаж байсан Оросын алдартай Интернет судалгааны агентлагийг Пригожин санхүүжүүлж байжээ. Энэ хэргийн улмаас АНУ Пригожинд хориг тавьсан.

Оростой холбоотой хакерууд 2016 онд АНУ-ын Ардчилсан намын Үндэсний хороо болон Хиллари Клинтоны сонгуулийн кампанит ажлын тэргүүн Жон Подеста нарын цахим шууданг хакердаж байсан. Үүнээс хойш Кремлийг АНУ-ын сонгуульд хөндлөнгөөс оролцсон гэж буруутгах болжээ.

АНУ-ын албан тушаалтнууд болон прокурорууд ОХУ-аас ийм төрлийн хакердах оролдлого, худал мэдээлэл түгээх кампанит ажил өрнөж байгааг анхаарууллаа.  Түүнчлэн Оросын сэжигтэй этгээдүүд Жоржиа, Нью-Йорк, Охайо, Пенсильвани мужуудад Ардчилсан намаас нэр дэвшигчдийг гутаан доромжлохын тулд хэт барууны үзэлтэй хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг ашигласан гэж мэдэгдэв.

Пригожин Оросын засгийн газарт ямар ч албан тушаалгүй. Гэвч АНУ-ын сонгуульд хөндлөнгөөс оролцох Оросын өндөр түвшний кампанит ажлыг Кремльтэй холбоотой хүмүүсээс хүлээн зөвшөөрсөн анхны мэдэгдэл нь энэ боллоо. Тэрбээр Путины итгэмжлэгдсэн хүмүүсийн нэг бөгөөд Оросын хэвлэлүүд түүнийг Путины тогооч гэж нэрлэдэг. Учир нь тэр сургуулиуд болон ОХУ-ын зэвсэгт хүчинд хоол нийлүүлэх гэрээ байгуулж, 2010 он гэхэд өөрийн гэсэн худалдааны эзэнт гүрэнтэй Кремлийн хүн болсон. Пригожин олон жилийн турш ихэвчлэн сүүдэрт ажилладаг байв.  Гэвч сүүлийн саруудад тэрээр олон нийтийн өмнө илүү их гарч ирэх болсон. Энэ Орос, Украины хүчний тэнцвэрт байдал өөрчлөгдсөнтэй холбоотой байж магадгүй юм. Тэр саяхан Африк, Сири, Украинд дайны гэмт хэрэгт буруутгагдаж буй Вагнер группийг үүсгэн байгуулснаа олон жилийн дараа хүлээн зөвшөөрсөн.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж