Твиттер энэтхэг ажилчдаа 200-аас 12 болгож цомхотгожээ

Хуучирсан мэдээ: 2022.11.08-нд нийтлэгдсэн

Твиттер энэтхэг ажилчдаа 200-аас 12 болгож цомхотгожээ

Твиттер энэтхэг ажилчдаа 200-аас 12 болгож цомхотгожээ

Твиттер компанийн шинэ эзэн, тэрбумтан Элон Маскийн цомхотгол олны анхаарлыг татаж байна. Тэгвэл өнгөрсөн амралтын өдрөөр Твиттер компанийн 200 гаруй энэтхэг ажилтнаас 12-ыг нь үлдээгээд бусдыг нь халсан талаар эх сурвалж мэдээлжээ.

Олон тооны хэрэглэгч татах үүднээс  "Meta", "Alphabet", "Google" зэрэг компаниудын адилаар Твиттер нь Энэтхэгт гол анхаарлаа хандуулдаг байв. Гэвч Энэтхэгийн засгийн газраас баталсан контент хязгаарлах хууль, журмаас шалтгаалан технологийн компаниуд хүндрэлтэй тулгарч эхэлжээ.

Цомхотголд өртсөн Энэтхэг дэх  салбарт ажиллагсдын 70 орчим хувь нь бүтээгдэхүүн, инженерийн багийнхан байв. Тодруулбал, маркетинг, олон нийтийн бодлого, корпорацийн харилцаа холбоог хариуцан ажиллаж байсан хүмүүс голчлон цомхотголд оржээ. 

Сан-Францискод төвтэй Твиттер компани нь олон улсад авч ажиллуулж байсан 3700 орчим ажилтнаа халаад байгаа юм.

Энэтхэгчүүд 100 гаруй хэл, аялгаар ярьж, "жиргэдэг" бөгөөд Твиттерийн цомхотгосон бүтцээр үүнийг хэрхэн удирдан явуулахыг гайхаж буйгаа нэрээ нууцалсан ажилтан ярьжээ. Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди твиттерт 84 сая гаруй дагагчтай. Твиттерийн Энэтхэг дэх салбар оффисууд нь Шинэ-Дели, Мумбай, Бенгалуру зэрэг хотуудад байрладаг аж.

ЭХ СУРВАЛЖ: BLOOMBERG NEWS 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж