Ц.Даваасүрэн УИХ-ын дэд даргаар яригдаж байна

Хуучирсан мэдээ: 2022.11.08-нд нийтлэгдсэн

Ц.Даваасүрэн УИХ-ын дэд даргаар яригдаж байна

Ц.Даваасүрэн УИХ-ын дэд даргаар яригдаж байна

УИХ-ын дэд дарга Т.Аюурсайхан Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдаар томилогдсон учраас түүний орны хүнийг томилоогүй байгаа. Тэгвэл МАН-ын Удирдах зөвлөлийн хуралдаанаар УИХ-ын дэд даргын томилгоог ярих юм байна.

УИХ-ын дэд даргад горилогчид МАН дотор олон байгаа. Тухайлбал, УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат, Ц.Мөнх-Оргил, Д.Сарангэрэл нарын нэрс яригдаж байгаа боловч МАН-ын дарга нар Засгийн газраа бүтэн авч үлдэх, шүүмжлэлээс зайлхийж, Ц.Даваасүрэнг УИХ-ын дэд даргад томилуулахаар тохирсон гэх мэдээлэл байна. Учир нь УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн сүүлийн үед Засгийн газрын үйл ажиллагааг шүүмжилж, ялангуяа Сангийн  сайд Б.Жавхлантай ам мурийж, бүр огцруулах хүсэлт ч өгөөд байгаа билээ. Тэгвэл Засгийн газрын тэргүүн, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нар Засгийн газраа бүтэн авч үлдэхийн тулд Ц.Даваасүрэнд УИХ-ын дэд даргын суудал "бэлэглэж" байгаа бололтой.

Энэ асуудлыг Удирдах зөвлөл одоо хэлэлцэж, эцэслэх юм.

Ш.ЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
29
ТэнэглэлТэнэглэл
7
ХахаХаха
2
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж