УИХ-ын дэд дарга Т.Аюурсайхан Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдаар томилогдсон учраас түүний орны хүнийг томилоогүй байгаа. Тэгвэл МАН-ын Удирдах зөвлөлийн хуралдаанаар УИХ-ын дэд даргын томилгоог ярих юм байна.
УИХ-ын дэд даргад горилогчид МАН дотор олон байгаа. Тухайлбал, УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат, Ц.Мөнх-Оргил, Д.Сарангэрэл нарын нэрс яригдаж байгаа боловч МАН-ын дарга нар Засгийн газраа бүтэн авч үлдэх, шүүмжлэлээс зайлхийж, Ц.Даваасүрэнг УИХ-ын дэд даргад томилуулахаар тохирсон гэх мэдээлэл байна. Учир нь УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн сүүлийн үед Засгийн газрын үйл ажиллагааг шүүмжилж, ялангуяа Сангийн сайд Б.Жавхлантай ам мурийж, бүр огцруулах хүсэлт ч өгөөд байгаа билээ. Тэгвэл Засгийн газрын тэргүүн, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нар Засгийн газраа бүтэн авч үлдэхийн тулд Ц.Даваасүрэнд УИХ-ын дэд даргын суудал "бэлэглэж" байгаа бололтой.
Энэ асуудлыг Удирдах зөвлөл одоо хэлэлцэж, эцэслэх юм.
Ш.ЧИМЭГ
Холбоотой мэдээ